АН-ынхан ирэх сонгуулиар сөрөг хүчэндээ томоохон цохилт өгөхөөр бэлдэж байгаагаа өчигдөр олонд дэлгэчихлээ. Учир нь АН хамгийн том гэх лидерүүд, сайд нараа бүгдийг нь тойрогт өрсөлдүүлэх тактик боловсруулж байгаа юм байна.
Тэдний үзэж байгаагаар "Дайнд шонхорууд л ялалт авчирдаг" хэмээн тулаанд оруулахаар шийдсэн ажээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд 2004 онд анх сонгогдон УИХ-д орж ирж байсан Өвөрхангай аймгаасаа энэ жил нэр дэвшихээр болсон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээжийнхээ төрсөн нутаг Дорнод аймагт нэр дэвших гэж байгаа аж. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт, зам тээврийн сайд М.Зоригт Дорнод аймагт тус тус нэр дэвших ажээ.
Эдгээр лидерүүдийн нэр дэвшиж буй аймгууд нь дандаа "асуудалтай” буюу 2012 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан "улаан” газрууд юм. Тийм учраас энэ сонгуулиар олны танил том улстөрчид нь эдгээр аймгуудыг байлдан дагуулах, түүнчлэн нэг, нэг мандат найдвартай олж ирэх даалгавартайгаар тулаанд орох юм байна.
Тухайлбал, Дорнод аймагт АН хамгийн хүч хаяж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ Зам тээврийн сайд М.Зоригтын хамт нэр дэвшүүлэх аж. Ардчиллыг анхнаасаа дэмжиж ирсэн Дорнодчуудын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн МАН болон бие даагчдад хайр зарлаж сонгох болсон. Дорнодод АН-ын нэр хүнд унах болсон гол шалтгаан нь тус аймгийн АН доторх сандал ширээний тэмцэл гэж төв намаас нь үзэж ийнхүү хоёр сайдаа явуулж засан тохинуулах чиг өгсөн бололтой.
Ийнхүү Ардчилалын алтан хараацайнууд, өөрийн тэжээсэн шонхороо ирэх сонгуулиар хулгана, зурамтай биш МАН-ын бүргэдүүдтэй үзэлцүүлэхээр эртнээс бэлдэж эхэлсэн бололтой. Цатгалдсан шонхорууд өөр өөрийн тойрогтоо унаж, хөгөө дэлгэхгүй бол нилээдгүй сонирхолтой тулааны дүр зураг харагдаж байна.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих