Францын хойд этгээдийн Калайс боомт хотын зах хэсэгт байрлах дүрвэгсдийн "Жунгл” лагерьт өчигдөр дүрвэгчид бослого гаргажээ.
Албаныхан тус лагерь дахь зарим жижиг урцнуудыг хурааж эхэлсэнтэй холбогдуулан бослого гарсан байна. Холбогдох албаны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг лагерийн урцнуудыг буулгах үед дүрвэгсэд эсэргүүцэл үзүүлжээ. Ингэснээр мөргөлдөөн гарч, цагдаагийн ажилтнууд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан бослогыг дарахыг оролдсон байна.
Энэ үеэр босогчид лагерийн 20 орчим жижиг урцыг галдан шатаасан бөгөөд Их Британи руу гарахын тулд ойролцоох замаар явж байсан тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж танхайрчээ. Францын албаныхан урцанд амьдарч буй дүрвэгсдийг ойролцоох контейнерт шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн байсан ч, дүрвэгсэд Их Британи руу явах боломжгүй болох вий гэдгээс эмээж бослого гаргасан хэмээн олон улсын мэдээллийн сайтууд дамжуулж байна.
Б.Даваа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15275
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих