Тэрээр бага байхаасаа багш болох хүсэл мөрөөдөлтэй байжээ.Түүний ээж сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан нь бяцхан охинд нөлөөлсөн ажээ. Эрдмийн өргөөнд орж, эрдэм ном заалгаж байсан тэр үедээ хажуу айлын охин Долгормаатай гэртээ багш болж тоглож байжээ..Тоглож байсан охин нь одоо аймгийн улсын тэргүүний нэгдүгээр сургуульд математикийн багш хийж байна.
Унаган найз нь багш болоод, өөрөө сурагчийн дүрд хувираад, жижиг хүрэн чемоданаа нээн самбар болгон ашиглан, ээжийнхээ цүнхнээс шохой гарган бичиж, математикийн багш болж тоглож байсан нь багаасаа багш болох хүсэлтэй байсан нь харагдаж байна.Тоглоомоор дамжуулан бидний үед ирээдүйн мэргэжлээ сонгоход нөлөөлсөн болсон болов уу гэж дурсан ярьж байлаа.
"Математикийн багш” хэмээх алдрыг хүртээд явж байгаа энэ үед Монгол Улсын гавьяат багш Б.Жаргалыгаа дурсахын байхын аргагүй гэж сэтгэл догдлон ярих аж.
Дунд сургуульд ороход минь математикт сонирхолтой болоход багшийн нөлөө их байсан.Анхаарлыг төвлөрүүлж байж хичээлээ заадаг. Багш нь бусдын анхаарлыг сарниулсан хүүхдэд дургүй.Дутуу ойлгосон бодлогыг уйгагүй дахин дахин тайлбарладаг.Давуу тал нь хүнлэг чанар, юмыг оролдож байдаг хөдөлмөрч хэвшил, элдэв хорт зуршлаас ангид байдаг цагийг хатуу баримталдаг зэрэг чанарууд нь үлгэр жишээч багш байсан нь бидний сэтгэлд хоногшин үлджээ.
Ахлах сургууль буюу 9-р ангид ороход Б.Бямбаханд багшаар математикийн хичээл заалгаж билээ.Шинэхэн төгссөн залуухан цэмцгэр сайхан багш байлаа. Байнга шинийг эрэлхийлдэг нэгэн..Хүүхэд бидэнд үлгэрлэдэг мундаг багш нараар хичээл заалгаж байснаараа бахархдаг.
Эдгээр багш шигээ багш болох юмсан гэсэн хүсэл мөрөөдэлтэй болсны дагуу математикийн багш мэргэжлийг сонгож билээ.
1991 оны хавар сургууль маань анх комьютертэй болж, Б.Бямбаханд багш биднийг урамшуулж,янз бүрийн тоглоомоор тоглуулж байлаа. Эрдмийн дээд мэдлэгээ шавь нартаа түгээх гэж багш маань ажиллаж байж билээ.1992 онд элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ сонгон, УБИС-ын математикийн багшийн мэргэжлийн ангид суралцсан юм.
Надад ямар эрдэм мэдлэг байна тэр маань багш нарын гавьяа гэж боддог.
Баян-Уулын хамгийн сайн багш нараар хичээл заалгаж байлаа..Анги удирдсан багш Наранцэцэг, дунд ангийн багш Л.Цэрэнбат, физикийн багш С.Бишүүгарав, Эрдэнэчимэг,Энх-Амгалан, Лувсанням зэрэг олон багшийн ачаар өдий зэрэгт хүрчээ. Оюутны ширээнээс төгссөн сургуульдаа ирж эрдэм ном заалгасан багш нартайгаа мөр зэрэгцэн хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа.
Сургуулийн захирлаар Д.Энхбарс, хичээлийн эрхлэгчээр Даваапүрэв, Оюунчимэг нар ажиллаж байлаа.
Шинэхэн багш ангийн шалаа будаж чадахгүй мунгинаж байхад нэг бүрчлэн зааж сургаж билээ.Захирал надад аав шиг түшиг тулгууртай байж, зөвлөж байсан нэгэн.Хоцорсон хүнд дургүй. Өглөө цагтаа ирнэ. Даваапүрэв хичээлийн эрхлэгч хичээлдээ хэрхэн бэлтгэх талаар байнга зөвлөдөг, тусладаг байлаа.
Аймагт шилжиж ирээд ажиллаж байхад нэгэн явдал санаанаас ердөө гардаггүй. Багш нарт нарийн зүйл их байдаг гэдгийг мэдээгүй явжээ.Хүүхдүүдээс гомдол гарсан байна.Манай сургуульд химийн багш Х.Хэнтийхүү гэж бидэнд байнга анхаарал тавьдаг, халамжтай багш байдаг . Нэг өдөр ангидаа орж ирэхэд хүүхдүүд маань уйлаан болон сууж байлаа.Учрыг нь асуухад шалгалт авсан залуу багш нар олон юм асуулаа гэж загнасан ажээ. Төгсөх ангийн шийдвэрлэх мөчид хүүхдийн сэтгэл их эмзэг байдаг.Хүүхдийн төлөө чи юу хийж байгаа юм гэж Х.Хэнтийхүү багш намайг зэмлэж билээ.Хэзээ ч битгий хүүхдийг загнаж бай.Улсын шалгалт авч байхад хүүхдийн анхаарлыг сарниулахгүй, нарийн дэг журамтай байдаг гэдгийг хэлж байлаа. Эндээс хүүхэдтэй ажиллахад бага зүйл гэж байдаггүй гэдгийг ойлгож авсан.Хариуцлага чухал гэдгийг ахмад багш нараасаа мэдэж авч билээ.
Манай анги аймгийн тэргүүний анги хамт олон болж байлаа.Шилдэг сайн хүүхдүүдтэй байснаараа бахархдаг.” Оюун ухаанаа дайчлан,оргилуун мөрөөдлийн эзэн болъё” гэсэн зорилготой ажиллаж байлаа.М.Өсөхбаяр Монгол улсын шилдэг довтлогч, Г.Эрчиссаран улсын сэтгэх болон математикийн олимпиадад амжилттай оролцсон,А.Ариунтогос хөнгөн атлетикийн алт, мөнгөн медальтай, Ц.Сугарзориг, Б.Бат-Амгалан нар математикийн олимпиадад идэвхтэй оролцдог гээд манай анги сургууль болон аймгийн шилдгүүд нь байснаараа бахархдаг.Шавь нарынх нь амжилтыг үзүүлэх бүтээл нь хавтас дүүрэн байгаа ажээ. 2014 онд ЭЕШ-аар Төрийн өмчийн сургуулиас аймагтаа 1-р байранд оржээ.35 сурагч шалгагдаж, 35 –н батламж гардан авч, 34 сурагч улсын болон хувийн их дээд сургуулиас сонголтоо хийжээ.
Миний ажигласан зүйл зүйл бол математикт сайн хүүхдүүд спортоор сайн хичээллэдэг нь анзаарагдсан.Гар бөмбөг сайн тоглодог.Хүүхдүүд сургуулийн шигшээнд суралцдаг.Тооцсон зүйлд бөмбөгөө харна. Санамсаргүй үед алдана. Сэтгэн бодох сайн учраас гаргалгаа сайн гаргадаг.Бөмбөгнийхээ хурд зайг зөв тодорхойлж чаддаг.Багш нар шавь нараа булаалцалдана. Спортоор хичээллэсэн хүүхэд тэсвэр хатуужилтай болдог.Тоогоо ч бодно, тэмцээндээ ч оролцно, манай хүүхдүүд аль альдаа сайн байдаг.
Багш болоод үзүүлсэн хамгийн том амжилт бол Улсын сэтгэх чадварын олимпиадад хошой хүрэл медаль хүртсэн Б.Баярхүүтэйгээ хамт улсын уралдаанд оролцож байсан үеэ хэзээ ч мартагддаггүй.Өмнө нь оролцож байсан шавь Эрчиссаран, Болд-Эрдэнэ хоёр улсын олимпиадад тусгай байранд орж байсан юм.
Б.Баярхүү шавиа өөрөө даган оролцохоор шийдсэн нь надад нэгийг бодогдуулсан. Түүний хүү нь Г.Төрбат математикаар улсын олимпиадад оролцох эрх аваад байсан үе.Багшийгаа харж хүүхэд энерги авдаг гэдгийг ойлгосон .Өдөрт 4 удаа шалгалт авдаг.Хүүхдийн сэтгэлийг гэлэлзүүлдэг.Ээжтэй нь яриулдаг.Өөртөө итгэлтэй хүүхэд.Эрчиссаран улсын олимпиадад 100 хүүхдээс 8 байрт орж байлаа.
Стандартаар би илүү гэж Эрчиссаран багшдаа итгэлтэй ярьж байдаг.Математик шинжлэх ухааны оргил болохоор шаардлага өндөр, дэглэмтэй байдаг.
"МУНДАГ ШАВЬ НАРАА БУРХНААС НАДАД БЭЛЭГЛЭСЭН БЭЛЭГ”гэж би боддог.
Энэ жил Төрөө гэж шавьтай болсон Өмнө жил хоёр Төрөөг төгсгөсөн.Хүүхэд хөөрхөн. Манай сургуульд олон мундаг багш нар олон.Эцэг эхийн дэмжлэг, хүүхдийн хичээл зүтгэлээр ажлын амжилт гардаг.
Миний сургалтын онцлог бол өөрийн гэсэн өвөрмөц байгааг Японы багш нар манай сургууль дээр ирээд хичээл дээр суугаад гайхаж, сэтгэгдлээ хэлэхэд мэдэж билээ.Хичээл ийм байх ёстой гэж үзсэн.Хүүхдүүд чөлөөт байдлаар хичээлээ явуулдаг. Олон талаас нь харж, бодлогоо бодохыг хичээдэг нь сургалтын аргын нэг болно.
Хүүхдүүд задгай сэтгэлгээтэй байдаг.Олон талаас нь харж, шийд гардаг.
Баян-Уулын Б.Эрдэнэчимэг гэж миний бахархан дуурайдаг багш байсан.Монгол хэл, уранзохиолын багш байсан.Энэ багш шиг багш болох юмсан гэж мөрөөддөг байлаа.Биеэ авч явах байдал, багш шинжийг агуулсан хүн.Дунд сургуульд суралцах үеийн багш байв. Бишүүгарав багш зарчимч, үнэнч шударга занг төлөвшүүлсэн.
Баян-Уул явах унаа олдохгүй үед Б.Бямбаханд багш маань биднийг дагуулан Цайдамын нуур хүртэл алхаж явж билээ.Шантрахгүй, сурах мэдэх хүслээ орхиж болохгүй гэдгийг ойлгуулсан.Бидэнд бүгдэд нь зайрмаг авч өгдөг.Багш гэдгийг бидэнд ойлгуулж өгсөн.Монгол Улсын Гавьяат Б.Жаргал, БСГ-ын мэргэжилтэн Б.Бямбаханд багш нар маань одоо ч гэсэн зөвлөгөө өгч байдаг. Сайн яваа маань сайн багш нарын ач гэж боддог.
Төрсөн нутаг, гэр бүл олон сайхан шавь нараараа бахархдаг.Улс орондоо хэрэгтэй олон хүмүүсийг бэлтгэж байгаараа бахархдаг.Хичээл заадаг шавь нар маань амьдралын харгуйд сайн явааг хараад баярладаг. Багш хүн хичээл заах бус хүүүхэд бүрийг судладаг судлаач байдаг. Оюунлаг бүтээлч сэтгэлгээтэй зөв хүн болох суурийг тавьж өгдгөөрөө багш мэргэжил онцлог байдаг. Багш хүн шинжлэх ухааны мэдлэг өндөр, зөв дадал хэвшилтэй байх ёстой гэж үздэг, Эрдэм сурах сайн арга бол залхуурахгүй уйгагүй гэрийн даалгаврыг чанартай сайн хийхэд оршино.Уйгагүй суралцсаны үр дүнд шавь нар амжилтад хүрдэг.
Эцэг эхтэй нь байнга хамтран ажилладаг.Эцэг эхийг нь орлодог нэг ёсны халамжлагч нь болдог. Арга эвийг олох хэрэгтэй байдаг.Хүүхэд насны дурлалыг ч зохицуулах ажил гардаг.Багшийн ажил сайхан байдаг.
"ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ " гэдэг үгийг хэлэх дуртай.
Цэрэнбат химийн багш байсан. Самбар төлөвлөлтийг анх заасан хүн. Ахмад багш нар мундаг байжээ.
Сайн шавиараа багш нь үнэхээр бахархан ярьж байгаа нь багш хүний бахархал гэдгийг мэдэрч байлаа.Жилдээ 8 олимпиад явагддаг.
Б.Жаргал багш нь шавьдаа өөрийн гэсэн номоо бэлэглэсэн байна. Номын буян ирнэ байх гэж бодож явдаг ажээ.Морь эзнээ олно гэдэг шиг хүүхэд багшийгаа олж хардаг.Хүүхэд багшийгаа хүлээн зөвшөөрөх ёстой.Багшийгаа хүндэлдэг хүн сайн сурдаг. Хүүхэд эцэг эхээ дуурайдаг нь үнэн гэж боддог.Сэтгэхүйн олимпиадад янз бүрийн зүйл ирдэг.Сэтгэн бодох чадвар удамждаг гэж би санадаг. Судалгаа хийж байгаа.Шавь болсон оюутнууд нь сурч байгаа газар бүхнээ сайн явдаг ажээ.
ХААИС-д сурдаг оюутан шавь нь элсэлтийн шалгалтанд хамгийн бага оноогоор 49-д орсон гэхэд ямар сайн хүүхдүүд байсан нь харагдана. Шавь бүхэн өөр өөрийн чадварт суралцан, бусдадтай мэдлэг чадвараа хуваалцдаг гэдгээ оюутны амралтаар ирэхдээ багшдаа дурсан ярьжээ.
Баян-Уул сумын ЕБС-д багшилж байхдаа анхны 10-р анги төгсгөсөн.Анги нь 33 хүүхдэтэй, аймгийн аварга анги болж байжээ.Хүмүүжил талд нь анхаарч, даалгаврыг нь хийлгэж, хамгийн их ажилласан жилүүд нь байжээ. Шинэ жилээр ангийнхаа бүх хүүхдийг гэрт хүргэж өгөх гээд осгож даарсан энэ үеэ багш сэтгэл доглон ярьж байлаа.Багшдаа хэлэлгүй явсныг мэдээд шинэ он солигдох үеэ ч тэмдэглэж чадаагүй гомдсондоо уйлж явсан үе санаанаас нь гардаггүй байна.
Математикийн олимпиадад бэлтгэж байсан шавь нар болон 10 жилийн найз нөхөд, мэргэжлийг минь өвлөн багшилж байгаа шавь нараа хэзээ ч мартдаггүй.
Нэгэн зорилгын төлөө нэг зорилготой ажиллан, хичээн зүтгэж яваа хамт олондоо баярлаж явдаг. Хамт олон, эцэг эхчүүдэдээ баярлаж явдгаа илэрхийлье.
Жилд олон удаа математикийн олимпиад явагдаж байгаа нь сайшаалтай.Манлайлалыг бий болгох нь чухал гэж боддог. Дорнодод ЭЕШ-ыг улсын хэмжээнд тэргүүлэгч болгохын төлөө сэтгэлээ зориулсан хүн бол БСГ-ын математик хариуцсан мэргэжилтэн Б.Бямбаханд багшийн гавьяа гэж санаж явдаг.
ЭЕШ-ийн 800 оноо авна гэдэг бол нэр хүнд төдийгүй сургууль, аймгийн нэр хүнд өснө. Шавь нараараа бахархаж, дүү нар нь ах нар шигээ болохыг хүснэ.Шавь нараараа дүү нарт нь яриа хийлгэдэг. Бид гадаадын нэр хүндтэй сургуульд элсэх боломж ойрхон гэдгийг ухааруулдаг.
"800 ОНОО АВНА ГЭДЭГ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ,УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН” гэдгийг шавь нартаа ойлгуулахыг хичээдэг.
Багш болоход тусалсан ачтан бол миний ээж Цэрэндолгор.Боловсролын байгууллагад 25 жил ажилласан. Баян-Уул сумын ЕБС-ын сургуульд 1985-1995 он хүртэл хичээлийн эрхлэгч хийж байсан.Хөдөлмөр зуслангийн ажлыг үр дүнтэй ажиллуулж байлаа. Хүүхдийг өөрийгөө таниж мэдэхэд эцэг эх нь дотны хүн байх ёстой.Дотуур байрны хүүхдийн хүмүүжигч багшаар ажиллаж, дотны зөвлөгч нь байсан.Ажил хийвэл дуустал хийдэг, шаардлага өндөр хүн байсан юм.
Ц.Алдармаа багшийн бэлтгэсэн шавь нар нь ЭЕШ-ын 800 оноог нийт 6 сурагч аваад байгаагийн зэрэгцээ анги нь 2009 онд аймагт нэг, 2012 онд нэг, 2014 онд дэд, 2015 онд 4-р байрт орж байжээ. Сүүлийн 5 жилд ойролцоогоор аймаг болон бүс, улсын олимпиадад 154 гаруй медаль, тусгай байр 14 хүртсэн нь багшийн амжилтын нэгээхэн хэсэг болж байна. Жилд 8 төрлийн олимпиад болдог гэж үзвэл багш болон сурагчаас ямар их хөдөлмөр зүтгэл гардгийг тооцоолж баршгүй аж.
Тэрээр "Мэргэжлийн аварга” багшаар 2 удаа шалгарсан байна.
Монгол Улсын гавьяат багш Б.Жаргал шавийнхаа тухай:” Сайн тэргүүний багшийн нэг. Багаас нь мэднэ. Хичээлд идэвхтэй цэвэрч нямбай, ухаалаг гэсэн” бол Б.Бямбаханд багш нь "Хичээлдээ сайн хүүхэд байсан.Ээж нь багш хүн байсан.Шаардлага өндөр,зарчимч, ээжийн зан чанарыг эзэмшсэн хүн.Онцлог давуу тал нь хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг, анализ хийдэг,тооцоотой ажилласнаар үр дүн гарч байна.Даруу, хамт олны дунд нэр хүнд сайтай” хэмээн шавийнхаа тухай сэтгэгдлээ хуваалцлаа.
Шавь Ч.Төрболд багшийнхаа талаар: "Ц.Алдармаа багш нь заах арга сайтай, хүүхдүүдэд хичээлээ ойлгуулахын тулд бүхий л аргаар сургаж чаддаг бөгөөд шавь нарынхаа өмнөөс бид нарт зовж, сайн сайхан явуулах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй,хүүхдүүдээ маш их анхаарал тавьдаг, тусалж дэмждэг, Монгол улсад чансаа дээгүүр өндөр ур чадвартай багш, сурган хүмүүжүүлэгч " гэж ярилаа. Тэрээр одоо СЭЗДС-д суралцаж байгаа ажээ.
Ц.Алдармаа багшдаа
Алдрайхан шавь бүхэндээ
Алгебрийн ухааныг анхлан заасан багш
Аймаг орон нутагтаа алдраа дуурсгасан багш
Билэг оюун төгс багш
Бэлтгэсэн шавь нар нь амжилтаар дүүрэн байдаг
Бие сэтгэлээ шавь нартаа зориулсан багш
Гаргасан амжилтаар нь шавь нар нь бахархдаг
Гавьяатай үйлс бүтээсэн багш билээ та хэмээн шавь Н.Нямбаяр/9е/ багшдаа сэтгэлийн үгээ бичин үлдээсэн байна.
Дорнод аймагт сүүлийн үед боловсролын салбарт нэлээдгүй амжилт гаргаад байгаа билээ. Тэр амжилтын цаана СӨН, бага, суурь, ахлах боловсролын багш нарын хөдөлмөр зүтгэл байдаг.Эгэл даруухан, өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлтэй багшийн талаарх нийтлэлээ үүгээр төгсгөе.
Багшийнхаа цаашдын сургах их үйлс сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Ж.Зоригтбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих