Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг хаврын хурдан морины уралдааныг 2016 оны 3-р сарын 06-ны өдөр зохион явуулахаар төлөвлөж зохих шийвэрийг гарган өгөхийг хүссэн албан тоотыг аймгийн Засаг даргад уламжилсан байна. Харин 2016 оны 02-р сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар "Насан хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” батлагдсан ба энэ жагсаалтанд жил бүрийн 11-р сарын 1-ний өдрөөс 05-р сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа , үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх заалт орсон байна. Жагсаалт батлагдсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам , Хүүхдийн төлөө үндэсний газар, Монгол улсын Морин спорт уяачдын холбооноос энэ жил хүйтний эрч чангарсан, олон аймаг суманд цагаан зудтай хаваржилт хүндэрсэн байгаа, малын гоц халдварт цэцэг өвчин дэлгэрсэн, өвөл хаврын уралдаан унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл дагуулж байгаад анхаарал хандуулах талаар салбар болон орон нутагт чиглэл хүргүүлсэн байна. Дээрхи чиглэлийн дагуу Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хамтарсан уриалгыг гарган бүх сумдын Засаг дарга нарт хүргүүлснээр Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга нар өөрсдийн сумын нутаг дэвсгэрт Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглосон захирамжийг гаргажээ. Дээрхи захирамж ,шийдвэрүүд гарсантай холбогдуулан аймгийн морин спорт уяачдын холбооноос хаврын хурдан морины уралдааны товыг цуцалж,хаврын уралдаан зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татсан байна. Ингэхээр 5-р сарын 1-ний өдөр хүртэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан,сунгаа, үсэргээг Дорнод аймаг дахь Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулахгүй болж байна.
NUUDEL.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих