Нээлтээ хийж чадахгүй долоо хоног сунжран байж арайхийж нээсэн, ганц өдөр хуралдаж ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх шийдвэр гаргангуутаа хаасан дуулиант ээлжит бус чуулганаас хойш арав гаруйхан хонож байхад дараагийн ээлжит бус чуулганы сураг сонсогдоод эхэллээ. Энэ уцаа ээлжит бус чуулганаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулаад буй Сонгуулийн хуульд оруулах нэмэлт; өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд ҮХЦ-ийн гурван гишүүнийг чөлөөлөх асуудлыг дагалдуулах сурагтай.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж намын нэрсийн жагсаалтаар сонгогдох 28 мандатаас зургааг нь хасаж, нийслэлийн зургаан тойрогт нэг, нэг мандаг нэмэх өөрчлөлт Сонгуулийн хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн, Засгийн газар "Тусгайлсан саналгүй” буюу дэмжиж буйгаа илэрхийлсэн хариу өгсөн нь ойрын өдрүүдийн улс төрийн гол сэдэв болоод байна. Уг өөрчлөлтийг хэзээ, хэрхэн хэлэлцэх вэ, сонгуулиас өмнө амжих уу, гишүүд дэмжиж батлах уу зэрэг олон асуулт ургаж буй. Эргэлзээ дагуулсан эдгээр асуултуудын хариу ээлжит бус чуулган товлон зарлахаар зэхэж байгаа, УИХ-ын дарга энэ долоо хоногийн баасан гарагт ээлжит бус чуулган зарлах захирамж гаргана гэсэн мэдээллээс тодорч эхлэв.
Энэ удаагийн ээлжит бус чуулган нэлээд эртнээс бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу явж байна гэх хардлага ч бас босоод ирлээ. "Сонгууль болох өдрөөс өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд ямар нэг өөрчлөлт оруулахгүй” гэсэн утга бүхий заалт өмнөх Сонгуулийн хуулиудад байсныг энэ удаагийн парламентад сууж буй 76 гишүүн Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэхдээ ор тас мартсан, байгаа эсэхийг нь үгүйлээгүй гэж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей саяхан өчсөн. Сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж, Сонгуулийн нэгдсэн хуулийг УИХ-аар батлуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн энэ эрхэм хуулийн дээрх заалтыг "нэхсэн” сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулсан хэрэг. Гэтэл удаа ч үгүй УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тоггоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулчихсан, Засгийн газраас санал аваад явж байгаа нь дээрх заалтыг санаатай "мартсан” гэсэн хардлагыг дагуулж буй юм.
Хуулийн заалт "хулгайлан” байж оруулж буй Ш.Түвдэндоржийн өөрчлөлт дэмжигдэж, түүхэндээ анх удаа сонгууль болоход гурван сар дутуу байхад Сонгуулийн хуульд өөрчпөлт оруулах магадлал ч өндөр байна. Жагсаалтын 28-аас зургааг нь хасч, тойргийн 48 дээр нэмнэ, ингэхдээ Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт ногдох мандатын тоо хоёр байсныг гурав, Баянзүрх, Налайх дүүрэгт ногдох мандатын тоо гурав байсныг дөрөв, Сүхбаатар,
Засгийн газар "Тусгайлсан саналгүй” буюу дэмжиж бүйгаа илэрхийлсэн хариу өгсөн нь ойрын өдрүүдийн улс төрийн гол сэдэв болоод байна. Уг өөрчлөлтийг хэзээ, хэрхэн хэлэлцэх вэ, сонгүулиас өмнө амжих үү, гишүүд дэмжиж батлах үү зэрэг олон асүүлт ургаж буй.
Чингэлтэй, Баянгол дүүрэгт ногдох мандат тус бүр хоёр байсныг гурав, Сонгинохайрхан дүүргийн мандат гурав байсныг дөрөв болгож нэмэгдүүлэхээр санал оруулсан аж. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттупга орон нутгийн мандатын тоог хасаж, нийслэлийнхийг нэмье гэсэн санал оруулаад дэмжигдээгүй бол энэ удаа жагсаалтын мандатаас хасаж, тойргийн мандатыг нэмэх санал оруулж буй. Тойроггүй үлдэж болзошгүй, хотод нэр дэвших сонирхолтой, намын жагсаалтад багтахгүй хүмүүс УИХ-д цөөнгүй байгаа тул хуулийн энэ өөрчлөлт дэмжигдэх магадлал өндөр байгаа юм.
А.АМИНА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих