Манай аймгийн Дашбалбар, Баяндун сумдын нутагт орших Угтам уул орчмоор
бугын тоо толгой өсч, 80 орчим болжээ. Улз голын сав газрын захиргаа,
Тусгай хамгаалалттай газар нутгийн Дорнод хамгаалалтын захиргааныхан
хамтарч буга, бор гөрөөс, зээр ихээр ундаалж, бэлчээрлэдэг Угтам уулын
рашаан булаг, Аргалантын арын булгийн эхэнд биотехникийн арга хэмжээ авч
хэрэгжүүлжээ. Тухайлбал Дашбалбар сумын Шүүтийн нуураас 1,5 тонн
байгалийн шүү, 3 тонн өвс татаж авчран ан амьтны зөрөг зам дээр
байрлуулсан байна.
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15317
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих