Улс төрд суудалгүй ч улс төрийн томоохон шийдвэр, чухал үйл хэрэгт байр сууриа нэгтгэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлсээр ирсэн Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын Хөдөлмөрийн намаас өнөөдөр хамтран мэдээлэл хийж, сонгуулийн хууль асуудалтай хэмээн мэдэгдлээ.
Үүнээс гадна хоёр намын удирдлагууд цаашид ч хамтран ажиллаж, итгэл үнэмшлээрээ нэгдэн, чиг үүргээ гүнзгийрүүлэх үүднээс өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Тэрхүү санамж бичигт, эрх баригчдын давуу байдал, хар машинаас үл эмээж, сонгуулийн хувьсгалаар, төрөө цэвэршүүлэх, мөн 26 жилийн турш ард түмнээ хуурч, эх орноо цөлмөж, гадны гар хөл бологчдод эх орноо алдахгүйн тулд ажиллаж, ард түмэндээ итгэл үнэмшлийг бий болгох, ард иргэийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мөр эх оронч үзлийг мохоох аливаа үйл хэргийн эсрэг зогсоно хэмээн тэрхүү санамж бичигт дурьджээ.
Энэ талаар Хамаг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр "Цаашид сонгууль хүртэлх хугацаанд ямар ямар үйл ажиллагаад ямар үзэл баримтлал, чиглэлээр хамтарч ажилласнаа тодорхойлж санамж бичгииг байгууллаа” гэсэн юм.
Ц.Шинэбаяр: Цэц гэж ямар хүнд сурталтай байгууллага болохыг ойлгосон
Мөн сонгуулийн хуультай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Сонгуулийн хуультай холбоотойгоор есөн асуудлаар Үндсэн хуулийн
цэцэд хандсан. Ингээд Цэц гэж ямар хүнд сурталтай байгууллага болохыг
гүнээ ойлгосон. Асуудлыг хүлээж аваад 14 хоногийн дотор хариу өргнө
гэсэн. Гэтэд бид энэ асуудлыг судалж байгаа гэсээр хариу өгөлгүй удсан.
Хариу өгөх хуулийн хугацаа ч дууссан. Тэгээд дахин хариугаа нэхтэл та
бүхний маргаан 30 хоногоор автоматаар сунгагдсан гэсэн. Гэтэл цагаан
сарын үеэр дахин хандсан ч 2-3 хоног хэмээн хойшлуулсаар байсан. Энэ
асуудлыг Цэцийн гишүүн н.Солонгод өгсөн байсан. Тэр хүн гадаад, дотоод
явж байна гэсээр өнөөдрийг хүргээд байна.
Үүнээс бид нэг л зүйлийг ойлгож авсан. ҮХЦ бол иргэдээс ирсэн гомдол саналд ингэж хойрго ханддаг юм байна гэсэн бодол төрсөн. Өчигдрөөс эхлээд УИХ-ын зарим гишүүд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгчихсөн байж байна.
Өнөөдөр сонгуулийн тухай хуулийг хэн нэг нь дураараа хэвлэчихсэн гадуур 5000 төгрөгөөр зарж байна. Ингэж болохгүй шүү дээ. Уул нь СЕХ нь өөрсдөө хэвлээд үнэ төлбөргүй албан байгууллагаад тараах ёстой шүү дээ” гэсэн юм.
Г.Ганбат: Сонгуулийн тухай хуульд хувийн өмчийг ямар ч үнэ төлбөргүйгээр сонгуульд дайчлах тухай заалт байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат "Сонгуулийн тухай хуульд байгаа нэг асуудал бол хувийн өмчид дураараа халдаж болох тухай юм. Монгол Улсын үндсэн хуульд хүний хувийн өмч халдашгүй байна гэж заасан. Хэрэв төр ямар нэгэн шаардлагаар авах бол оронд нь нөхөн олговрыг нь олгож байж авна гээд заачихсан байгаа. Тухайлбал, Таван толгойн 49 хувь нь ард иргэдийн өмч байгаа. Иргэд 1072 хувьцааг авсан шүү дээ. Тэгэхээр Монголын иргэн бүр энэ компанид хувьцаа эзэмшиж байгаа. Гэтэл энэ хуульд Таван толгой компанийн тоног төхөрөөмж, байр сав бүх зүйлийг л сонгуульд ашиглах болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ хуульд хувийн өмчийг ямар ч үнэ төлбөргүйгээр сонгуульд дайчлах тухай заалт байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэв
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих