Хөлөнбуйр сумын ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн хэсэг, Соёлын төв хамтран 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сумын иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд "АЛЖААЛ ТАЙЛАХ МӨЧ” соёл урлаг спортын арга хэмжээг зохион байгууллаа.Уг арга хэмжээг нээж сумын ГХУСАЗСЗөвлөлийн дарга Ю.Цэпэлмаа үг хэллээ.
Тэмцээний зорилго нь Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, архи тамхины хорт зуршлаас татгалзах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг сурталчлах, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгоход оршиж байгаа юм. Тэмцээнд 8 багийн тамирчид оролцож дараах төрлүүдээр өрсөлдлөө.
1.Бүх нийтийн кросс гүйлт
2.Буухиа тэмцээн
3.Гар бөмбөгийн тэмцээн
4.Архи, тамхины эсрэг жүжигчилсэн тоглолт
Тэмцээнд оролцсон багуудаас бүх нийтийн кросс гүйлтийн төрөлд Тэргүүн байрыг Энхтулга ахлагчтай Дорны-Оч ХХК-ны баг, дэд байрыг Э.Даваахүү ахлагчтай Эрүүл мэндийн төвийн "Авхаалж” баг, гутгаар байрыг Э.Баттулга ахлагчтай ЗДТГ-ын "Цоглог” баг, Буухиа тэмцээний төрөлд тэргүүн байрыг ЗДТГ-ын "Цоглог” баг, дэд байрыг ЕБС-ийн баг, гутгаар байрыг Дорны-Оч ХХК-ны баг, Гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрыг ЕБС-ийн баг, дэд байрыг 3-р багийн Баян-Уул баг, гутгаар байрыг Хүүхдийн цэцэрлэгийн "Жавхаа” баг тус тус эзэлж шагналын эзэдээр тодорлоо.Тэмцээнийг ГХУСАЗСЗөвлөл ивээн тэтгэж шагнаж урамшууллаа.
Багуудын нийлбэр онооны нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг ЕБС-ийн баг, дэд байрыг Дорны-Оч ХХК-ны баг, гутгаар байрыг ЗДТГ-ын баг эзэлж аваргуудаар шалгарлаа.Аваргуудын шагналыг суманд Спорт залны ажлыг гүйцэтгэж байгаа Дорны-Оч ХХК-ны захирал Саранхүү ивээн тэтгэлээ.Уг арга хэмжээнд 100 гаран иргэд оролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих