Тиймээс Д.Сандуйжав өчигдөр МАХН-д өгсөн 500 сая төгрөгөө нэхэмжилж АТГ-т өргөдөл өгчээ.
Энэ талаар Д.Сандуйжав өөрийн цахим хаягтаа "Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд- капиталаа Н.Энхбаярт даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” гэжээ.
Ийнхүү Г.Шийлэгдамбын авлигалд авсан гэх 500 сая төгрөгийн хэрэг намжаагүй байхад дахин мөнгөний асуудал сөхөгдлөө. Ямартай ч уг асуудал ойрын өдрүүдэд хэвлэл, мэдээлэл болон олон нийтийн анхаарлыг татах нь.
Бас нэгэн мэдээлэл байгаа нь Н.Энхбаярыг АТГ-аас боргоож эхлээд нэлээд уджээ. АТГ-ынхан түүнээс заавал тайлбар мэдүүлэг авахаар дуудаж эхэлсэн ч тэрбээр очихгүй цааргалсаар байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Н.Энхбаяр ер нь л хуулийн байгууллагаас дуудахад очих дургүй хүн. Ямарсайндаа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн цагт Н.Энхбаярт зориулж "Хууль дуудсан бол л зангиагаа засаад гутлаа өмсөөд очиж бай” гэж хэлж байхав дээ. Хуулийн байгууллага дуудсан цагт очоогүй учраас цагдаагийхан түүнийг гэрээс нь бор оймстой хөлийг нь гозолжуулаад авч явсан түүхтэй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Г.Шийлэгдамбын авлигалын хэрэгт холбогдуулан байцаалт авахаар дуудаж байгаа гэнэ. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад шалгаж байгаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн намын байраа залилан авсан гэх үйлдлийг мөрдөж дуусаагүй хэвээр байгаа аж. Учир нь уг хэргийн хохирогч АНУ-ын иргэн А.Генсбург одоог хүртэл гомдолтой гэсээр байгаа гэнэ. Мөн Г.Шийлэгдамба намын санхүүжилт болгож авсан мөнгөө намын дарга Н.Энхбаярын гарт атгуулсан гэж хэлсэн. Түүний уг мэдээллээр АТГ-ынхан шалгаж байхад МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар "Би Г.Шийлэгдамбаас мөнгийг нь авсан" гэж мэдүүлээд байгаа. Түүнийг Н.Энхбаярыг хамгаалж өмнөөс нь шалгуулж байгаа гэх хардлага ч байгаа юм. Харин Г.Шийлэгдамба "Н.Энхбаярт өөрт нь өгсөн" гэсэн. Энэ мэт учир нь олдоогүй байгаа нөхцөл байдлыг тогтоохын тулд Н.Энхбаярыг АТГ-ынхан боргоох болжээ. Дээрээс нь дахин 500 сая төгрөгийн асуудал сөхөгдлөө. Ямартай ч Н.Энхбаяр хэсэгтээ АТГ-ын овоо хараанаас салахгүй нь.
Харин Н.Энхбаяр Шадар сайдын албан тушаалд очих бүхий л арга саамыг сүвэгчилж, МАН-ыг түшин төрсөн өдрийн баяраа хүртэл хамтран тэмдэглэж байна. Түүнийг Шадар сайдад нэр дэвшүүлээд, хуульд харшлах, эсэхийг нь ЗГХЭГ хууль хяналтын байгууллагуудаас лавласан. Үүнд нь АТГ-ынхан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй, мөн эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа, өмнөх хэргийнх нь ялтай байдал ирэх оны наймдугаар сард дуусна гэдгийг ЗГХЭГ-т мэдэгдсэн. Гэтэл Н.Энхбаяр улс төрийн том хүчин болох МАН-ыг түших операциа эхлүүлж бас амжилттай үргэлжлүүлж байна.
Н.Энхбаяр буюу түүнийг тойрсон улс төр сонирхолтойгоор өрнөх нь.
Т.Энхэлээ
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих