ХҮН-ын Төв хороо өчигдөр хуралдаж намын дарга, УИХ-ын гишүүн
С.Ганбаатараа огцруулж Б.Найдалааг даргаар сонгосон. Гэвч намын
удирдлагууд тэрхүү хурлыг хууль бус хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд
өнөөдөр албан ёсны хурлаа хуралдуулж Б.Найдалааг намын дэд даргын
албанаас чөлөөлсний дээр Төв хорооны зарим гишүүдийг сольсон. Тэд энэ
талаараа өнөөдөр 11:30 цагт Монгол ньюсын хэвлэлийн танхимд хэвлэлийн
бага хурал зарлан мэдээлэл хийх байсан ч ХҮ намын С.Ганбаатарыг
эсэргүүцэгчид хурлыг үймүүлжээ. Тэд С.Ганбаатарыг хэвлэлийн хурал хийж
байх үеэр нь ирсэн бөгөөд хэвлэлийн танхимын хаалга үүдийг нь өшиглөж,
эмх замбараагүй байдал үүсгэх дөхсөн байна. Мөн хэвлэлийнхэнд хандаж
С.Ганбаатар ХҮ намын хагалан бутаргаж байгаа тул намын даргаас нь
огцруулсан. Хууль бус үйлдэл хийж байна. Шүүхийн байгууллагад хандана
хэмээн мэдэгджээ.
chuhal.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15338
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих