Аймгийн тэргүүний 3-р цэцэрлэг 02-р сарын 29-ний өдөр "Зөв Монгол хүүхэд
хөтөлбөр- Хүүхэд бүрийн хөгжилд” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулав. "Сайн
хичээл үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг уралдаанд сургуулийн
өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 5 бүсээс нийт 11 удирдлага,
багш, эцэг эхчүүд оролцжээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар "Сургуулийн
өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
өөрийн амьдрал, гэр бүл, орон нутгийн хэмжээнд гарсан ахиц, амжилт бодит үр
дүн, сайн туршлага зэргийг түгээн дэлгэрүүлж байгаагаар онцлогтой бөгөөд ач
холбогдол үр дүн сайтай арга хэмжээ болж байгааг аймгийн БСГ-ын СӨБ хариуцсан
мэргэжилтэн Д.Өнөрцэцэг сайшаав. Эссэ бичлэгийн уралдаанд 1-р цэцэрлэгийн багш
Бадамцэцэг, Сэргэлэн багачууд цэцэрлэгийн арга зүйч Оюун, Баян-Уул сумын
хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл Жаргалсайхан нар аймагтаа шалгарч
Батламж гардан авлаа.
dornod.info
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15355
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих