Lexus загварын хурдан удмын адуу
Адуун сүргийн тамга хүртэл даяаршлагдан, монгол уяач наран, саран, хас бэлгэдлээ болиод, Lexus брэндийн хурдан ажнайнхаа тоосыг өргөнхөн байна. Адуугаа тамгалахдаа Lexus машины эмблемийг хуу татан авч галд халаан шийрлэсэн байх. Машинд адууны угсааны Mustang гэх мэт нэр өгдөг бол манайд Ford, Patrol, Land, G class тамгатай хурдан хүлэг тоосоо өргөх цаг ирэв үү. Галшар, Дарьгангын угшил угсаа Range rover, General motors, BMW ажнай хэмээн өөрчлөгдөх нүү дээ. Хурдан морины уралдаан угаасаа гадуур нь бүх төрлийн жийп, дотуур нь ажнай хүлэг нэгэн зэрэг тоос хадаадаг холимог төрлийн эсктрим спорт болсон билээ.
Анхаар! Уудаг нохойтой
Зуудаг биш уудаг нохойтой айл байж байна. Агсам гэж жигтэйхэн том нохой уучихаараа сүйд хийнэ. Хон хон дуутай, хондлой дээрээ дэгээтэй, дөрвөн хөлөлтлөө уусан "иргэд”-ийн тусгай эрүүлжүүлэх одоогоор байхгүй. Ганц шил юмны мөнгө босгохоор архирч мэднэ, балгах дуртай нохой эвгүй.
Үсэг дутвал утга арилдаг ёсоор "Зуудаг” гэсэн анхааруулга үгнээс "З” нь арилаад "Уудаг” нохойтой болж орхисныг бичсэн зүгээр л наргиа юм шүү. Зочид буудал гэсэн хаяг тавихдаа үеэр нь таслаад "Бууд ал” болчихсон аймаар байшин байна лээ. Тавтай морилцгооно уу хэмээх найрсаг сайхан урилга үг "М” үсэг гээгээд "Тавтай орилцгооно уу” болчихсон л байдаг. Буруу ярихад нь зөв ойлгож чаддаг шүү дээ.
www.facebook.com/zugii
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1536
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих