УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайд байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам доллар хадгалуулснаа мартаж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, мөн тухайн нэг сая ам долларын эх үүсвэрээ бүрэн тайлбарлаагүй нь санаатайгаар хууль зөрчсөн үйлдэл.
Түүнчлэн хууль бусаар олсон дээрх мөнгөө оффшор дансанд байршуулахдаа Хятадын Монгол гэж өөрийгөө бичсэн нь Төрийн өндөр албан тушаалтны хувьд эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж үзэн хэргийг сэргээн, шалгуулахаар АТГ болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлтээ гаргаад байсан иргэн Т.Бат-Эрдэнэ С.Баярцогтод сануулга өглөө.
Тэрээр өнгөрсөн шөнө хотын гудамжуудад С.Баярцогтын эсрэг В.Путины зурагтай хуудсуудыг хэдэн нөхдийн хамт нааж, байршуулжээ. Мөн өөрийн цахим хуудсандаа "НАМАЙГ ДАРАМТЛАЖ, АМАНД МИНЬ МӨНГӨ ЧИХНЭ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ С.БАЯРЦОГТОО БИ ЧАМД ТОМООС ТОМ САЛААВЧ ӨГЬЕ. ДАРАМТЛАХ ГЭЭД ҮЗЭЭРЭЙ!!! БИ ЧАМ РУУ ОЧИЖ БАЙНА" хэмээх үсгийг бичсэн байна. Үүнээс харвал иргэн Т.Бат-Эрдэний үйлдлийн хариуг С.Баярцогт өгөөд эхэлсэн болов уу гэсэн таамаг төрж байгаа юм.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих