Попын хаан агсан Майкл Жексон хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш 7 жилийн дараа түүний гэрээслэлийн зарим нууц олны хүртээл боллоо. Жексон өөрийн үр хүүхдүүдээ бүхнээр хангаж, өтөл настай болтол нь хангалуун, чинээлэг амьдруулах талаар гэрээслэлдээ захиж үлдээжээ.
Майкл Жексон 3 хүүхэд тус бүртээ 99 сая доллар өвлүүлжээ. Тэд 40 нас хүрээд энэ мөнгөө захиран зарцуулах эрхтэй болох аж. Түүнээс гадна Майкл хүүхэд бүртээ асар их хэмжээний алт мөнгөн эдлэл, урлагийн бүтээл, түүхэн дурсгалт эд зүйлсийг өвлүүлэн орхижээ.
Одоо Майклын том хүү Принц Майкл 19 настай, охин Пэрис 18-тай, бага хүү Бланкет нь 14-тэй билээ. Хүүхдүүд нь одоо ч баян чинээлэг амьдарч, юугаар ч дутдаггүй. Тэдний 24 цагийн харуул хамгаалалт, жолооч, өөр бусад олон зардлыг ч Майкл амьд ахуйдаа тооцон үзсэн байна.
Майкл Жексон одоо ч поп хөгжмийн түүхэнд хамгийн алдартай, амжилттай хэвээрээ. Тэрээр алдарт Грэмми шагналыг 15 удаа хүртсэн бөгөөд өөр олон зуун шагналын эзэн байсан. Майкл Жексон 25 удаа Гиннесийн Дээд амжилтын номонд орсон билээ. Түүний зарсан цомог, бичлэг 1 тэрбум хүрдэг.
www.mnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих