Дорнод
аймгийн Баян-Уул сумын I багийн нутаг Бооны ар гэдэг газарт тав хоногийн
өмнө гарсан түймэр Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд тархаж, их
хэмжээний хохирол учруулсан. Уг түймэрт Баяндун сумын нэг иргэн амиа
алдаж, дөрвөн хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн бол Цагаан-Овоо сумын
нэг малчны 500 гаруй хонь шатсан.
Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр эл түймэрт шатсан хонь, ямааны тоо 350-аар нэмэгдэн, 850 болсон байна. Мөн нэлээд тооны үхэр, адуу түлэгджээ. Цагаан-Овоо сумын ЗДТГ, сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги түймрийн голомтод байгаа айлыг нүүлгэн, шатсан малын сэг зэмийг булаад байгаа аж. Энэ түймэрт тус сумын IV багийн газар нутгийн 80, III багийн 60 орчим хувь нь бүрэн шатжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1541
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих