....Гунигаа сэтгэлдээ нууж,гутралаа зүрхэндээ огшоож
Нулимсаа нуун арчиж,зовлонгоо дотроо хумьдагийг мэднээ үр нь
Үрээсээ гачлангаа нуувчилж,үнэндээ намайгаа харж тайвширдагийг ойлгоноо хүү нь
Ээжийн нүд бүгдийг хэлдэг,үнэн сэтгэл нь хэрхэн буйг шууд танинa үp нь
....Саард, санаа манантахаа битгий нуу ээж ээ
Сачий нь хүрвэл тэр үүлийг үлдэн хөөе хүү нь
Сэтгэлдээ нууж,ганцаар бүү шанал ээжээ
Сэв үгүй итгэлийн нарыг гийгүүлж өгье хүү нь
.....Хааяа ч гэсэн ээжийнхээ сэтгэлийг уншиж байхсан даa.
Зовлонгийн жигүүрээр ээждээ нисэн ирж байснаас
Зовж байна уу, жаргаж байна уу хэмээн мэдэрч байлуу
Би хэцүү байна гэж гоморхол өчсөнөөс
Бие, сэтгэл нь ямар байна гэж таамагласан билүү.
......Үрдээ зовлонгоо мэдэгдэхгүй гэсэндээ
Өвчнөө амаараа эдгээж,өө ээж нь сайн гэдэг
Би яах вэ,та нар минь гэж
Бoлoxгүйг золин байж тайвшрал бэлэглэдэг.
......Санаа тань олон зүйлд зовнидог
Саарал амьдралд сэтгэл тань үүлшиж буйг мэднээ үр нь
Харин гуйя, хүүгээсээ юу ч бүү нуугаарай
Хүйн xoлбoo нуусaн бүxнийг салхиар хүүрнэн дамжуулдаг ээж ээ
.....Ойр,ойрхон очноо хүү нь
Ойрooc л ээжийн минь нүд бүгдийг хэлнэ.
Болохгүй зүйл байвал бүгдийг шивнэ хүүдээ
Будант хорвоод ээжийнхээ сэтгэлийг би л мэдэхгүй бол
Өөр хэн мэдрэх билээ.......
....С.Амина.......
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих