Сүүлийн үед авто машины эд анги хулгайлах үйлдэл ихсэж байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн. Саяхан хоёр этгээдийг үйлдэл дээр нь барьжээ. Тэд шөнө оройн цагаар приус машин унаж "авдаа” гардагш байсан бөгөөд гэрэл муутай газар тавьсан машин болон гражийг эвдэн орж автомашины эд анги толь, дугуй, аккумлятор, хөгжим зэргийг хулгайлж Улаанбаатар хот руу борлуулдаг байжээ. Мөн гадаа тавьсан машины доор орж бензин банкных нь хүйсээр бензин ч хулдгайлдаг байсан байна. Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар эрүүү үүсгэн шалгаж байна. Иргэд автомашинаа дохиололгүй, гэрэл гэгээ муутай газар тавих, цоожгүй орхих зэрэг нь хулгайчдад боломж олгож байгааг цагдаа нар анхааруулж байна.
М.Ялалт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих