Аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр Засаг дарга захирамжлан Дорнод аймагт мотоциклын хөдөлгөөнийг өвлийн улиралд хорьсон билээ. Энэхүү хори энэ сарын 25-даар цуцлагна гэнэ. Замын цагдаагийн тасгаас хийсэн мэдээлэлд энэ талаар дурьдсан. Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулиар зөрчлийн торгууль их хэмжээгээр нэмэгдсэн. Үүнд зарим иргэд сэтгэл хангалуун бус байгаа. Учир нь зөрчлийн торгууль өндөр байхад жолоочийн оноо хасах нь хүнд тусч байна гэсэн гомдлууд орон нутгийн телевизүүдээр явдаг иргэдээ сонсдог нэвтрүүлгүүдээр иргэд ярих болсон. Харин энэ талаар замын цагдаагийн удирдлагуудаас лавлахад "зөрчил гаргасан л бол хариуцлага тооцно. Энэ сард л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 н тохиолдол гарсан. Хэдийгээр торгууль өндөр болсон ч иргэдийн зөрчил багасахгүй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384 мянган төгрөгөөр торгоно, оноог нь ч хасна” гэсэн хариулт өгсөн юм.
М.Ялалт
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих