Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр аймгийн Стандарт хэмжил зүйн
хэлтэс дээр ажиллаж тус хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.Засаг дарга
хэлтсийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тус хэлтсийн
мэргэжилтэн,шалгагч нартай уулзан ярилцлаа.Стандарчлал хэмжил зүйн
хэлтэс нь Монгол улсад мөрдөгдөж буй 1600 гаруй стандартыг үйлдвэрлэл,
үйлчилгээ гээд нийгмийн бараг бүхий л салбарт мөрдүүлэн ажиллах үүрэг
хүлээсэн мэргэжлийн байгууллага юм. Хүндийн болон эзлэхүүний жин
хэмжүүрт баталгаажуулалт хийх,стандартын талаар дүгнэлт гаргах ажлууд ч
энэ хэлтсийн үйл ажиллагааны нэг хэсэг болдог.Тус хэлтэс байгууллагынхаа
талаархи мэдээлэл болон энэ жил тавьсан зорилтынхоо талаар мэдээллийг
өгсөн.Энэ жил стандартын сургалт суртачилгааны жил болгон үйл
ажиллагаагаа төлөвлөсөн талаар удирдлагуудаас нь танилцууллаа.Стандартын
талаар төрөл бүрийн сургалтыг явуулах, хэрэглэгчдэд стандартын
ойлголтыг өгөхөд анхаарах юм.Тус хэлтэст хамгийн их тулгамдаж буй
асуудал нь байрны асуудал бөгөөд 14 жилийн өмнөөс МХГ-н дүгнэлт гарч үйл
ажиллагаа явуулах шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан ч өдий
хүртэл байрны асуудал шийдэгдээгүй байгаа юм.СМУ-н байранд үйл
ажиллагаагаа явуулж байгаа байранд сүүлийн жилүүдэд дорвитой засвар
үйлчилгээ хийгдээгүй байсан ба 2015 онд аймгийн Засаг даргад хүсэлт
тавьж 9,2 сая төгрөгний дэмжлэг авснаар хэлтсийнхээ өрөө тасалгааг
засварлан тохижуулж, сургалтын танхимыг байгуулсан байна.Төрийн
байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй чанартай явагдах ёстой .Энэ ч
үүднээсээ хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангахад орон нутгаас
анхаарах асуудлуудын талаар холбогдох ажил хариуцсан хүмүүст тодорхой
чиглэлийг Засаг даргын зүгээс өглөө.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15429
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих