Иран өнгөрсөн мягмар гарагт "Шахаб” орчин үеийн баллистик пуужин болон алсын тусгалтай, нарийвчлал өндөр "Шахаб-1”, "Шахаб-2” болон "Кадр-Р”, "Кадр-Н” пуужин туршжээ. Тус улс өнгөрсөн оны аравдугаар сард "ЕтасГ хэмээх баллистик пуужин туршсан бөгөөд АНУ энэ асуудалтай холбогдуулан Ираны эсрэг хориг арга хэмжээ аваад байсан юм. Энэ удаагийн баллистик пуужин нь "ЕтасГ-ийн шинэчилсэн загвар бөгөөд 1700 километрийн тусгалтай аж. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Принтер сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Хэрэв Иран баплистик пуужин туршсан гэдэг нь батлагдвал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй хамтран зохих арга хэмжээ авна” гэв. Тэрбээр "Иран Улс олон улсын цөмийн гэрээг зөрчихгүй байх амлалт өгсөн.
Гэвч амлалтдаа хүрсэнгүй” хэмээлээ. Одоогоос жил гаруйн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, үндсэн чшлэлүүдээр буцаан тогтооход чипгэсэн хэлэлцээрийн анхны алхмыг Их Британи, Франц, ХБНГУ, ОХУ болон БНХАУ, түүнчлэн Европын холбоо хийсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15471
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих