"Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх "Оюутан цэрэг” хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
Тус хөтөлбөр нь нийслэлд болон Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг эхлэх юм. "Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байгаа юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэ онд "Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих