Хуучин зөвлөлт холбоот улсын үед шумбагч онгоц болон мина илрүүлэх зорилгоор далайн гахай ашиглаж байжээ. Харин эдүгээ тэрхүү цэргийн үйл ажиллагааг дахин сэргээх үүднээс таван далайн гахай худалдан авахаар болсон байна.
ОХУ-ын Худалдан авах ажиллагааны газрын вэб хуудаст байршуулснаар Оросын цэргийн арми далайн гахай худалдан авах 1.75 сая рублийн өртөг бүхий тендер зарлажээ.
Улмаар энэ жилийн наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл худалдан авсан амьтдаа Украинаас 2014 онд нэгтгэсэн Крымын хойгийн боомт хот Севастополь руу тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Худалдаж авах далайн гахайд тавигдах шаардлагын тухайд 3-5 настай эмэгчин хоёр, эрэгчин гурав байх бөгөөд шүд нь бүрэн байхаас гадна биедээ ямар нэг шарх сорвигүй байх ёстой гэнэ.
Хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улс болон АНУ-ын цэргийн хүчин далайн гахайг шумбагч онгоц болон боомт, усан онгоцнуудын ойролцоох үл мэдэгдэх бодис, сэжигтэй этгээд зэргийг илрүүлэхэд ашиглаж байжээ. АНУ-ын тэнгисийн цэргийнх хүчин одоо ч гэсэн далайн хөхтөн амьтдыг үйл ажиллагаандаа ашигладаг байна.
Б.Даваа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15479
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих