ХҮН-ын дарга асан, тус намын дэд дарга С.Боргил Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Сонгуулийн тухай хуулийн 134 дүгээр зүйл буюу "Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх” -ийн 134.1.1 болон 134.1.2 заалтууд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.9 болон 21.2 дугаар заалтуудыг зөрчиж байгаа учраас хуульч Д. Миеэгомбо болон миний бие Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа. Эрх баригчид өөрсдийн улс төрийн нөхцөл байдалдаа тохируулан Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь манай нийгмийн хамгийн том зөвшилцөл болох Үндсэн Хуулийг зөрчиж, ардчиллын зарчмаас ухарч байгааг бид эсэргүүцэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Б.Дэжид
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15482
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих