ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун:
Манай нам дотор АН-тай нэгдэх нь зүйтэй, эсвэл нэгдэж
болохгүй, дангаараа сонгуульд орох нь зүйтэй гэсэн өөр өөр байр суурьтай хүмүүс байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард АН-ын зүгээс ИЗНН-д анх удаа нэгдэх санал тавьсан. Албан ёсоор ингэж санал тавьсан болохоор манай нам энэ асуудлыг хэлэлцэх л учиртай. Түүнээс биш би дуртай, эсвэл дургүй гээд хойш тавьж болохгүй шүү дээ.
Одоо үйлчилж байгаа сонгуулийн систем, Сонгуулийн тухай хууль, улс төрийн тогтолцоо энэ бүгдийг харахаар ИЗНН-ын гишүүд, дэмжигчдийн бодлогыг шинэ шатанд гаргахын тулд бодлого ойролцоо АН-ын бүтэц дотор өөрийн гэсэн орон зайтай болоод төрийн бодлогод нөлөөлөх нь зөв гэж харж байна. Гэхдээ намын дарга гээд би шийдэхгүй, намын Их хурлаараа шийдвэрлэнэ. Олонд танигдсан хэн нэг лидер нь тойрогт нэр дэвшиж гарч ирээд таван хувийн босго давж, 1-2 хүнийг гишүүн болгох замаар төрийн бодлого гаргахад оролцох уу, эсвэл сонгогчдын 30 хувиас дээш саналыг тогтмол авдаг АН-д нэгдэж ороод бодлого, зорилт шийдвэрлэхэд нөлөөлөх үү гэвэл миний хувьд АН-д нэгдэх замаар бодлогод нөлөөлөх нь илүү үр дүнтэй гэж үзнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих