Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2016 оны 2 дугаар улиралд багтаан олон нийтэд нээлттэй болох юм байна.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байдаг.
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан болох УИХ, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, УИХ-аас байгуулагддаг байгууллагын удирдах албан тушаалтан, Улсын дээд шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга зэрэг Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 220 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан "Төрийн мэдээлэл” сэтгүүл болон http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж буй аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих