Тэгвэл уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Энэ сарын 9-ний өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад дээрх хэрэг, зөрчил гарчээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд суух 38 настай, эрэгтэй М-ийг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй Х нь маргалдаж, зодож танхайрч байсныг таслан зогсоосон байна.
Иргэн М гарцгүй газраар зам хөндлөн гарч, зам тавьж өгөөгүй жолооч Х-ийн автомашиныг өшиглөж, маргаан үүсгэсний улмаас уг хэрэг үүджээ.
Иймэрхүү маргаан цөөнгүй удаа гарч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тиймээс явган зорчигч, жолооч нар замын хөдөлгөөний хууль, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй юм.
Б.Хүлэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих