Аливаа зүйлд итгэж болох, болохгүйг голдуу шинжлэх ухааны үүднээс бодит баримтаар нотлон үзүүлдэг. Гэхдээ шинжлэх ухаан ч барин тавин нотолж чадахгүй байгаа зүйлс бидний амьдралд цөөнгүй тохиолддог. Дор дурдсан юмс үзэгдлийн оршин байгааг хэн ч нотолж чадаагүй боловч хүмүүс итгэсээр л байна. Ийм жишээ хэдэн арваар тоологдох боловч бид Топ-10-ыг л сонгон авлаа.
10. Харь гарагийнхан байдаг
Нисдэг таваг болон харь гарагийнхны тухай маш олон онол, цуу яриа байдаг ч, манай дэлхийгээс өөр амьдралтай гараг байдгийг шууд нотолсон нэг ч баримт байхгүй ажээ.
Хэдий тийм боловч бусад гараг дээр амьдрал бий, эсвэл байсан гэдэгт ихэнх хүмүүс итгэдэг байна. Тэнгэрт үзэгдсэн ер бусын объектны зургийг харж, харь гарагийн хөлөг онгоцон дотор орж үзсэн хүмүүсийн яриаг уншаад бид бусад гараг дээр амьдрал байдаг гэдэгт итгэхийг улам ихээр хүсдэг билээ.
9. Зурхай буюу мэрэг төлөг
Хүмүүс олон зууны тэртээгээс ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа од мичдийн байрлалыг харгалзан үзсээр иржээ. Гараг эрхсийн зам хүний амьдрал, мөн чанарт нөлөөлдөг тухай ямар ч бодитой баримт байхгүй боловч, бид тодорхой одны ордонд төрсөн хүн ийм тийм зан авиртай байна... гэх мэтээр зурхайд итгэх нь элбэг. Зарим хүмүүсийн хувьд зурхай нь өдөр тутмын амьдралын хэрэглээ болтлоо итгэгдсэн байдаг.
8. Лус, савдаг
Хүн бүр газар ус, уул овоо эзэдтэй гэдэгт итгэдэг. Заримынх нь зураг хүртэл хэвлэгдэж, нүдээр үзсэн гэх гэрчүүд ч мундахгүй олон. Хэдий тийм боловч ийм амьтад үнэхээр байдаг эсэхийг хэзээ ч,хэн ч албан ёсоор батлаагүй, амьд дүр, үлдэгдэл алиныг нь ч олоогүй байгаа билээ.
7. Сүнс, хий үзэгдэл
Хий үзэгдэл харсан гэх хүмүүс бодит баримт дурдан ярьж болох ч, үл итгэгчид үүнийг гэрлийн янз бүрийн үзэгдэл болон бусад ойлгомжтой шалтгаануудтай холбон тайлбарладаг. Ер нь хий үэгдэл байдаг эсэхийг хэн ч маргаангүй нотолж чадахгүй л болов уу. Төрөл бүрийн цахилгаан төхөөрөмжөөр өвч зэвсэглэсэн хий үзэгдлийн ангуучдын олж авсан мэдээллийг ч янз бүрийн өнцгөөс тайлбарлаж болохоор байгаа юм. Харанхуйд нэг юм хөдөлвөл л хий үзэгдэл байна гэж боддог хүмүүс шүү дээ бид.
6. Хойд нас
Зөн билэгтнүүд нас барсан хүмүүсийн сүнсийг харж, тэдэнтэй ярилцлаа л гэдэг. Эдгээр хүмүүс ямар аргаар мэдээлэл олж авч байгааг тайлбарлах тодорхой баримт нотолгоо байхгүй ч бид тэдэнд итгэж найдсаар байдаг билээ. Зөн билэгтнүүд өөрсдийн мэдээллийг 100% үнэн гэсэн баталгаа өгч чадахгүй байхад, бид өөрсдөө л нас барсан хайртай хүмүүстэйгээ харилцах асар их хүслэндээ автаж, гаргаж буй алдаа мадгийг нь тоож анзаардаггүй. Ингэснээр тэдэнд ямар нэгэн байдлаар өөрсдийгөө зөвтгөх боломж олгодог байна.
5. Кармын хууль буюу үйлийн үрийн хууль
Сансрын хууль буюу кармагийн үйлчлэлийн дагуу бол бидний алдаа болгон шийтгэл хүлээж, зөв үйлдэл бүр шагнагдаж байдаг гэнэ. "Юу тарина, түүнийгээ хураана” гэгчээр өнөөдөр ямар үйл хийнэ, түүнийхээ үр шимийг ирээдүйд амсана гэдэгт олон хүн итгэдэг.
Харин Кармын хууль яг байдаг эсэх талаар ямар ч нотолгоо байдаггүй ажээ. Хүн зүгээр л өөрт тохиолдсон болгонд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, зохих дүн шинжилгээг хийгээд, зовлонгийн шалтгааныг өөрөөсөө, ажил хэрэг, санаа сэтгэлээсээ хайж сурах хэрэгтэй гэнэ.
4. Хүний зөн билэг
Заримдаа зөн билэг, заримдаа 6 дахь мэдрэхүй гэж нэрлэдэг энэ зүйлдээ автаж ямар нэг чухал шийдвэр гаргах нь нэн элбэг. Хэн нэгэнд итгэж болох эсэх, гэрлэх эсэх, ямар замаар явах эсэхээ бид зөнгөөрөө л шийддэг. Энэ үзэгдэлд хэн ч логик тайлбар өгч чадахгүй байгаа бөгөөд, бид ч өөрсдийн " дотоод ухамсар " –таа бүрэн захирагддаг байна.
3. Хувь заяаны зурлага
Ялангуяа ямар нэг муу зүйл тохиолдсоны дараа бид " заяа төөрөг нь ийм л байж дээ " гэж хэлэх дуртай. Бидний амьдралд тохиолдож буй юм болгон урьдчилан зурагдсан байдаг эсэх талаар тодорхой нотолгоо байхгүй ч " болох ёстой юм боллоо” гэж бодож ярьдаг. Энэ нь магадгүй сэтгэл санаагаа бага ч гэсэн тайтгаруулахад хэрэгтэй байдаг байх.
2. Шашны судар,тарнийн ид шид
Гарал үүслээсээ үл харгалзан бидний олонх нь ямар нэгэн шашин шүтдэг. Библи судар ч юм уу, эсвэл тарни байнга уншсанаар бид дээд хүчний ивээлд орлоо гэж сүсэглэж явдаг. Ямар нэгэн далдын хүчний ивээлээр хэдэн зуун жил амьдарч үхлийг хүртэл ялан дийлсэн, эсвэл гайхалтай үйлс бүтээдэг хүмүүсийн түүх шашны номонд бичигдсэн байдаг. Эдгээр түүх үнэхээр ямар нэг нууцлаг шидэт ном, тарнийн хүчээр хийгдсэнийг хэн ч баталж чадаагүй боловч, бид горьдлого тээн тарни шившсээр л байдаг билээ.
Бурхан
Хүмүүсийн хамгийн их итгэдэг зүйл нь
бидний бүх үйл хөдлөлийг хянаж, амьдралыг маань удирдаж байдаг дээд хүч
буюу бурхан юм. Бурхан бидний хүсэл сэтгэл, залбирал гуйлтыг цаг үргэлж
болгоож байдаг, хүн үхсэний дараа бурхантай уулздаг гэх мэт бодлууд
маань бурхан бодитоор байгаад зогсохгүй, хаа сайгүй оршин тогтнодог дээд
хүчин гэх итгэлийг бий болгосон байна. Бурхан байдаг эсэхийг одоогоор
хэн ч нотолж чадаагүй байгаа бөгөөд үүгээрээ бид эрт үеийн элэнц
хуланцтайгаа адил түвшинд байгаа билээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих