Японд болсон газар хөдлөлтийн үед аврагчид балгас болсон нурангийн хагарсан хэсгээс эвгүй бөгтийн шороонд дарагдсан хүн байхыг олж харав.
Түүний өвдөг нь нугарч бие нь урагш бөгтийсөн боловч нэгэн зүйлийг энгэртээ тас тэвэрч , залбирч буй мэт болон хөшсөн байсан юм .
Нурсан байшингийн хүнд хана тааз түүний нуруу, толгойг гэмтээж бэртсээн байжээ.
Аврах багийн ахлагч нь эмэгтэй хүн байгааг анзаарч яаралтай тусламж үзүүлэхээр багийнхнаа дуудав.
Түүнийг амьд байгаа гэж бодож байлаа.
Гэвч амьдын шинжгүй байсан учраас цаад талын нуранги руу очихоор явав.
Түүний толгойд эвгүй бөхийн буй эмэгтэйн биеийн дор ямар нэгэн зүйл байгаа мэт санагдан " хүүхэд" гэсэн бодол зурсхийн орж ирсэн аж.
Аврах багийнхан эмэгтэйн биеийн эргэн тойронд буй нурангийг цэвэрлэх ажилд оров. Гурван сартай хүүг өнгөлөг хөнжилд ороон энгэртээ тас тэвэрсэн байв.
Хүү амгалан унтаж байлаа.
Эмч хүүг тэврэн авахад хүүгийн өлгийн завсар гар утас хийсэн байлаа.
Утасны дэлгэц дээр үлдсэн зурваст
"Хэрэв чи амьд үлдэх бол - чамдаа маш хайртай байсан гэдгийг санаж яваарай ..."
Гар утсыг тэнд байсан бүх хүн ээлжлэн дамжуулж уншиж байсан юм.
Зурвас уншсан бүх хүн уйлав. "Хэрэв чи амьд үлдсэн бол - чамдаа маш их хайртай гэдгийг санаж яваарай..."
Энэ эхийн хайр байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15504
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих