Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын үйл
ажиллагаа, 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил
байдалтай танилцаж санал бодлыг сонслоо. "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын
дарга Ц.Мөнхтөр танилцуулахдаа хотын төв хогийн цэгийн зөвшөөрөгдсөн
хэмжээ 40 га байдаг бөгөөд өнгөрсөн жил хүрээгээ тэлж 50 гаруй га-д
хүрчээ. Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг удаа дараа шаардлага тавьж
"Чойбалсан хөгжил” ОНӨҮГ санаачилгатай ажилласны дүнд одоо 40 гаруй га-д
хогийн цэгээ барьж байна. Энэ жил 10 га-ын хогийг дотогш түрж, уг
цэгийн хойд талаар 2000 орчим улиасны суургац суулгана.
Иргэд зөвхөн
манай хашаанд хог байхгүй бол хаана ч асгасан яахав гэдэг сэтгэлгээгээр
ханддаг учир хотын хогийн цэг хүрээгээ тэлдэг, ногоон байгууламж хогийн
цэг болдог, хогон дээр гал гарах аюул нүүрлэдэг. Цогтой үнс нурмаас
үүссэн галыг түймэр болгоод алдчихгүй тулд "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ
устай машин хогийн цэг дээр байрлуулж ажилладаг гэв. Мөн барилгын
компаниуд хогийн цэгийн гадна талд барилгын хогоо асгаж хур хог үүсгэх
үндэс болж байна. Тиймээс иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд хогоо
хогийн цэгийн гарц болон гадна талд асгахгүй байхыг анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1551
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих