Аймгуудын удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал "Дүнжингарав" худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцлоо.
Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, "Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. Цахим хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгав.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих