Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн
/2014.04.18/ нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн /шүүхийн
багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай/ төслүүдийн анхны
хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулав.
Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай багц хуулийг баталсан. Уг хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг, маргааныг эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа учраас эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн агуулга нь Шүүхийн тухай багц хуульд зааснаар шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилж, түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтлөж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг үндсэн харилцааг хуульчлахыг зорьжээ.
Тухайлахад, Шүүх байгуулах тухай хуулийн 2.3-т шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан шүүхийн харьяалал, мөн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг УДШ-ийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэдэг байсныг Шүүхийн тухай хуулийн 21.1.3-т заасантай уялдуулан давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр өөрчлөн тусгажээ.
Мөн Шүүхийн тухай хуулийн 17.2-т "хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.” гэсэн нэмэлт заалт оруулахаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1-д "мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гаргасан шийдвэр эцсийнх байна” гэсэн шинэ зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа зарим хэргийг эцэслэн хянан хэлэлцдэг тогтолцоог хэвээр үлдээх санал гаргасныг Байнгын хорооны гишүүд хэлэлцээд уг асуудлаар тусгайлан ажлын хэсэг байгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээс уг асуудалтай холбоотой хэсгийг хасах саналыг дэмжжээ.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.7 дахь хэсгийн "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35.2 дахь хэсгийн "Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэснийг тус тус хүчингүй болгосонтой холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа төслүүдтэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хариулт өгсний дараа тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1552
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих