Испанийн Ла лигийн 29 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Барселона” клуб талбайдаа "Хетафе”-г хүлээж авч, 6:0-ээр бутниргэсэн юм. Ингэснээр 75 оноотой болж, араасаа нэхэж байгаа багаас 8 оноогоор тасарсан хэвээр үлдлээ.
Тоглолтын 8 дахь минутад "Хетафе”-гийн хагас хамгаалагч Хуан Родригес өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Тэгвэл 19 дэх минутад "Барса”-гийн залуу довтлогч Мунир нэгийг нэмсэн юм. Улмаар 32, 51 дэх минутад Неймар хоёрыг оруулж, Ла лигт 20 гоолын босго давлаа.
Харин 40 дэх минутад Месси Ла лигийн 22 дахь гоолоо оруулсан бол 57 дахь минутад Арда Туран гүйцээжээ.
Энэ тойрогт Неймар Ла лигт 20 дахь гоолоо оруулснаар "Барса”-гийн гурван довтлогч бүгд 20 гоолын босго даваад байна. Суарес 26, Месси 22, Неймар 20 гоолтой явна.
Бусад тоглолтын үр дүн
Сельта 1 - 0 Реал Сосьедад Райо Вальекано 1 - 1 Эйбар
Атлетик 3 - 0 Департиво
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15533
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих