БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр Мүүний урсгалтай холбоотой мэдээлэл сүүлийн сар гарангийн хугацаанд сошиал орчинд олны анхааралд байгаа билээ.
Тэгвэл тэрээр өнөөдөр хэвлэлийн хурал хийж албан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа зарлалаа.
Учир нь Б.Насанбаяр саяхан телевизийн ярилцлагын үеэр "Би Мүүнд хэзээ ч ажиллаж байгаагүй. Би буддын шашинтай хүн. Боловсролын сургалтын хөтөлбөрт нэг ч Мүүний тухай мэдээлэл байхгүй. Байвал би ажлаа өгөхөд бэлэн" хэмээж байсан юм. Гэвч олон нийтийн сүлжээнд ЕБС-ын сурах бичигт байгаа алдаа дутагдал болон эв нэгдэл, энх тайван гэх зэрэг үгс оруулсан талаар шүүмжлэл маш их өрнөж байсан юм.
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих