Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос пастортой нэгэн сүм байна. Сүүлийн үед хөдөөгийн ард түмний гэнэн цайлган зан, зарим нэг ядарсан хүмүүсийн сонголтгүй байдлыг чадмаг ашиглан, ядуу иргэдийг малжуулах нэрээр гадны санхүүжилтэй бодлогоор, монгол улсын үнэт капитал болох малыг ойр орчмын сумдаас хямдаар худалдан авч тэдгээр иргэдээр маллуулж байна. Энэ нь дээр үед байсан сүм хийд жасын малаа ядуу ардуудаар маллуулдагтай яг ижил юм. Мөн хүүхдүүдэд шимэгчийн эсрэг эм хэмээн юун мэдэгдэхгүй зүйлийг тарааж байнга уулгадаг байна.
Төр засаг нь хаясан, эзэнгүй болж юмны учир ойлгохгүй ардууд маань алсдаа өөрсдийн амжиргааны мал гишгэх бэлчээр газаргүй болгох, Төрд хэдийнээ өөрсдийн гар хөлөө суулгасан гадны тэнүүлчид доншуурчдыг авралт ачтан гэгээнтэн мэт хүлээж авч байгаа бөгөөд, маргаашийн уушигнаас өнөөдрийн өөх гэсэн ядуу сэтгэлгээгээр хандаж ямарч эх оронч сэтгэл үгүй болсон нь туйлын эмгэнэлтэйгээр аюулын харанга дэлдэж байна.
Зураг дээр христийн Католик сүм болгосон гэрт монгол хүүхдүүд мөргөл үйлдэж байна.
Bayara Mma "DM" нэгдэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих