Д.Нямсүрэн 1949 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төржээ. 1963 онд Багшийн сургууль төгссөн. Баянтүмэн, Эрээнцавын төмөр замын өртөөнд олон жил ажиллажбайлаа. 1991 он МЗЭ-ийн шагнал. 1999 онд Д. Нацагдоржийн шагнал хүртжээ. Тэр "Хаврын урсгал" 1988, "Сэтгэлийн байгаль" 1990, "Алагхан талаасаа" 2002 зэрэг ном бүтээжээ.
Амитаба Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзийгөөр завилах вэ? Яаж би, Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээх вэ? Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ? Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ? Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ? Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайг чимэх вэ? Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүйг эрэг дээр суугаараар бодох вэ? Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах, бүсгүй янаглах мөн чанас нэгийг ойлгох вэ? Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ? Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ? Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ? Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн биеэрээ болох вэ? Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цайрах вэ? Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ? Яаж би, Амитаба шиг нисээд явчсан шувуу адил анир алдрах вэ? Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ? Яаж би, Амитаба шиг үүлс бүр.хэж мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ? Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас илүү агуулагатайг мэдрэх вэ? Яаж би, Амитаба шиг дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ? Яаж би, Амитаба шигдэргэдээн ээжгүй болоход уйлахгүй суух вэ? Яаж би, Амитаба шиг нэг цэцэг, нэг зөгийг хөнөөдгийг мэдэх Яаж би, Амитаба шиг нэг шүлэг нэг шүлгийг үрдэгийг ойлгох Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах... |
Шүлэг: Амитаба /Д.Нямсүрэн/ |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих