Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 тоот тушаалаар Монгол
орны усны сав газруудын хил хязгаарыг тогтоож 2012 онд засгийн газрын
254-р тогтоолоор усны сав газрын захиргаадыг байгуулсан байдаг. Дээрхи
шийдвэрээр байгуулсан 29-н сав газрын захиргаадыг байгуулахдаа Дорнод
аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг 4-н сав газрын нэг Мэнэнгийн талын сав
газрын захиргааг тухайн үеийн Байгал орчин ,ногоон хөгжлийн сайдын
тугаалаар 2014 онд Сүхбаатар аймагт байгуулсан байдаг.Аль талаас нь
харсан ч Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа сав газрыг Сүхбаатар
аймагт хариуцаад явах нь учир дутагдалтай байгааг аймгийн Засаг дарга
М.Бадамсүрэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдад уламжилж хүсэлт
хүргүүлсний дагуу Мэнэнгийн талын сав газрын захиргааг татан буулгаж
Буур нуур Халхгол голын сав газрын захиргаанд нэгтгэн Буйр-Мэнэнгийн сав
газрын захиргаа болгон өөрчилж Дорнод аймагт үйл ажиллагаа явуулахаар
болсон талаар албан бичиг ирүүлжээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15555
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих