Мүүн, мүүн гэж хэд хоног
хөөрцөглөсний эцэст Б.Насанбаярыг ажлаас нь чөлөөснөөр асуудал намжиж байх шиг.
Б.Насанбаярыг огцруулснаар МҮҮН монголоос гарчихгүй л дээ. Гэхдээ л олны хүч
оломгүй далай гэгчээр нэг ч гэсэн "МҮҮНчин” төрийн өндөр албан тушаалаас
буулгаж чадлаа шүү дээ. Гэтэл бид туйлширсаар хажуудахаа хүртэл хардах болоод
байна. Тэлмүүн, цэлмүүн гэх нэртэй бол МҮҮН-ийх гэгчлэнгээр буруутгах шинжтэй.
Тэгсэн МҮҮН-д хамааралтай хүмүүс "таван цулын махаар хийсэн хоол огт иддэггүй” гэх шинэхэн тодорхойлолт цахим хуудсаар хөврөх боллоо. Зам тээврийн сайд ч энэхүү мэдээллийн давалгаанд нэгдэж "Нөгөө болдоггүй шашин чинь таван цул тас хорьдог гэнэ. Таван цул яадаг хэдэд бол эргэлдэх хэрэггүй гэнэ” хэмээн жиргээд авч.
undestem.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15566
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих