Японы Айчи муж зургаан хүнийг нинжагийн ажилд авахаар зар тараажээ. Нинжагаар шалгарсан хүмүүс сард 180 мянган иенийн цалинтай ажиллах юм байна.
Бие чийрэг, акробатын ур чадвартай байх ёстой гэсэн шаардлага тавин шалгаруулж буй уг нинжа нар Айчи мужид аялал жуулчлалыг хөгжүүлж, үзэгчдийг татах үүрэг хүлээнэ. XV зууны үед Японд тагнуул, хүн амины хэргийг гардан гүйцэтгэдэг байсан нинжа нарын тухай ойлголтыг өнөө үеийнхэн өгөх ёстой орчин цагийн нинжа нар жуулчдад зориулсан үзүүлбэр үзүүлж, телевизийн төрөл бүрийн сурталчилгаа, PR-ын нэвтрүүлэгт оролцох ажээ.
Айчи муж нинжагаар дамжуулан жуулчдыг татах гэж хичээж байгаа ч Японы нинжа нарын жинхэнэ өлгий нутаг нь хажуугийн Мие муж дахь Ига хот гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих