Авто замын салбарт энэ онд Хөгжлийн банк, Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урт гүүрийн барилгын ажлыг хийх аж. Эдгээрээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих юм. Түүнчлэн шинээр гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг эхлүүлэхээр салбар яамныхан ажиллаж байна.
Зам тээврийн сайд М.Зоригт "Энэ жилдээ багтаж буюу наадмаас өмнө таван чиглэлийн автозамыг ашиглалтад оруулна. Тухайлбал, Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан- Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил,Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгнө” гэжээ.
Түүнчлэн энэ онд Улаанбаатар-Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын чиглэлийн 21 км хурдны замыг ашиглалтад өгөх бөгөөд дээрх бүтээн байгуулалтын явц 70 хувьтай үргэлжилж байгааг салбарын сайд мэдэгдсэн байна.
dtoday.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих