
Дарийн утааг сөрж өнгөжсөн
Дайчин баатарлаг миний хот оо
Тэргэл саран саатан тольдсон
Тэгш талын мөнхийн хот оо
Чин зүрхний минь дуулал
Чойбалсан миний хот оо
Гэрэлт цамхагууд сүндэрлэн боссон
Гудамж цэлгэр миний хот оо
Өгөөмөр наран гэрлээ түгээсэн
Өргөн талын мөнхийн хот оо
Чин зүрхний минь дуулал
Чойбалсан миний хот оо
Цагийн хүрдийг эгнэгт эргүүлсэн
Цадиг түүхт миний хот оо
Үүрийн цолмон атаархан гэрэлтсэн
Уудам талын мөнхийн хот оо
Чин зүрхний минь дуулал
Чойбалсан миний хот оо
Болдын Мөнгөнтуул
"Сэтгэлийн сүм”- номноос
2012 он

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих