Монголын улс төр тэр тусмаа боловсролын салбар дахь гажуудал хэмээн өнгөрсөн сар гаран хугацаанд ёстой л хэлтэй амтай бүхэн ярьж, сошиал ертөнцөөр жиргэж байна. Сэргэж байгаа үндэсний үзэл үү? эсвэл зүгээр л сонгуулийн сургаар боссон дуулиан уу?
Ямартаа ч "цэнхэр үст” Цэрэн сар гарангийн тэмцэлээрээ БСШУЯ-ны стратек төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг суудлаас нь салгаж чадлаа. Энэ нь өнөө л МҮҮН-ий гаж урсгалыг боловсролын салбар дахь гажуудлын асуудлыг хөндсөн дуулиан.
Гэтэл үнэндээ Боловсролын Яамаар дамжуулан үр хойч, ирээдүйд маань нүүрлээд байгаа гэх МҮҮН-ий гаж урсгалын жинхэнэ эзэн нь хэн бэ? Энэ асуулт гайхал төрүүлээд байгаа.
Учир нь зүгээр л Яамны стратек төлөвлөлтийн дарга энэ бүхнийг гардан хийгээд байсан уу? гэвэл эндүүрэл болно биз. Мэдээж Яамны сайд хүн энэ бүхнийг мэдэж дээрээс нь харж, зааж зөвлөж байсан биз. Тиймээс л үнэнд гүйцэгдэх энэ үед БСШУЯ-ны стратек төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраар "туг тахисан”-аар дуусчихна гэж бодсон бол эндүүрсэн хэрэг.
Ер нь Яамны сайд Л.Гантөмөр маань хөшигний ард тоглолт хийгээд байна уу? Ингэж хардахын учир 2014 оны 11 сард эрхэм БСШУЯ-ны сайд маань Солонгосын хөрөнгө оруулалттай "КОФЕ ШОП”-ын нээлтэд хүндэттэй байр эзлэн тууз хайчилж зогсож байсныг түүх гэрчилнэ. Тэр үед миний бие "АЖИЛДАА ТӨӨРСӨН Л.ГАНТӨМӨР” нэртэй нийтлэлийг бичиж байсан. Үнэндээ яамныхаа хэргийг яая гэж байж юун тэр кофе шопын нээлтэд очоод тууз хайчлан малийж байсан нь одоо ч асуулт болон үлдсэн.
Солонгосоос гаралтай МҮҮН хэмээх шашны гаж урсгалыг гардан хийдэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа буяны байгууллага, басхүү сургалт нэрэн доор хүүхэд багачуудын тархийг угаах ажлыг Яамны сайд Л.Гантөмөр өөхшүүлээд байна уу? Юу гэвэл МҮҮН-ий гаж урсгалын тухай яриа боловсролын салбар байтугай улсын хэрэг болоод салбарын дарга нь ажлаа хүртэл өгөөд байгаа өнөө үед ч ганц үг амнаасаа унагахгүй байгаа түүний энэхүү байдал нь ЖОГОТОЙ санагдаад л байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих