Аваргуудын лигт түрүүлэх хүсэлтэй, түрүүлэх бүрэлдэхүүнтэй баг бол Араб эзэнтэй Манчестер Сити клуб.
Тэд сүүлийн хэдэн жил багагүй мөнгийг энэ тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд зарлагадаад буй бол энэ жил тэдэнд ахиц гарч Европын хамгийн том тэмцээний Шөвгийн наймд өрсөлдөх эрхээ олж авлаа.
Тэд Украйны Динамо Киев клубыг талбайдаа хүлээн авч хариу тоглон хуурай тэнцсэн хэдий ч нийлбэр дүнгээр 3:1-ээр хожлоо.
• Манчестер Сити клуб Аваргуудын Лигийн шөвгийн наймд шалгарсан 7 дахь боллоо. Тус багийн өмнө 1992 оноос хойш Арсенал, Тоттенхэм, Лийдс Юнайтед, Ливерпүүл, Манчестер Юнайтед, Челси клубууд шөвгийн наймд шалгарсан түүхтэй.
• Хотынхон 2О14 оны 12 сараас хойш Аваргуудын Лигийн 1О тоглолтонд анхны клин шит хийлээ.
• Сити Этихад цэнгэлдэхдээ Аваргуудын Лигийн хүрээнд гоолдож чадаагүй 2 дахь тоглолт нь болов

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих