Эрүүл мэнд, спортын яам сайдгүй /толгойгүй/ үйл ажиллагаагаа явуулсаар л... Гэтэл энд анхааралд хандуулж байгаа хүн байна уу. Шийдлийн засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улстөрийн тоглолт хийж ирэх сонгуулиар яаж гарч ирэх вэ л гэж толгойгоо өвтгөж байгаагаас бус хийж гийгүүлээд байгаа зүйл байна уу?
Он гарсаар хүүхэд залуусын дунд улаанбурхан өвчиний тархалт нэмэгдэж үүний уршгаар 10 хүүхэд нас барсан тухай ИТХ-ын төлөөлөгч, Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд удаа дараа мэдээлж байсан ч доривтой ажил хийгдэсэнгүй. Салбарын сайд нь ч үгүй салбарт хэнд хандахаа ч ойлгохгүй хүн олон байна. Харин саяхнаас ерөнхий сайд Ч.Сайханбилэг толгойгүй салбар луугаа анхаарч улаанбурхан өвчний тархалтын эсрэг 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Тодруулбал, 18-30 насныхныг улаанбурхан өвчний вакцинд хамруулах кампанит ажлыг орон даяар зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Энэхүү арга хэмжээг үнэхээр ирээдүй хойчийнхоо төлөө санаа зовов уу? эсвэл сонгуулийн хожлын нүүдэл энэ байх болов уу гэж харав уу!?
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих