Хөгжлийн бэрхшээлтэй, хувиараа өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлдэг иргэд бүтээгдэхүүн борлуулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх тал дээр төрөөс дэмжлэг хүсдэг. Аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс эдгээр иргэдэд цаашид түрээсийн хөнгөлөлт, ажлын байр, борлуултын дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 16-нд үзэсгэлэн зохион байгууллаа. "Шинэхэн", "Ганга" нарийн боовны цех, модон эдлэл Л.Батболд /Хэрлэн сум, 10-р баг/, төмөр эдлэл Ц.Болдбаатар /Хэрлэн сум, 2-р баг/, алт мөнгөний дархан Т.Ганболд /Хэрлэн сум, 9-р баг/, эсгий эдлэл Д.Энхтуяа /Хэрлэн сумын 9-р баг/, суран эдлэл Ш.Баасанжав /Хэрлэн сум 6-р/, оёдол Н.Оюунзул /Хэрлэн сум, 1-р баг/ зэрэг олон жил үйлдвэрлэл эрхэлсэн иргэд, мөн сийлбэр, мужаан, бэлэг дурсгал, шүрэн наамал, хүнсний ногоо, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, блок, хавтан, савхи, арьсан эдлэлийн төрлөөр 30 гаруй иргэн, мөн Чулуунхороот, Дашбалбар сумын үйлдвэрлэгчид оролцлоо. Цаашид аймгийн ЗДТГ болон Хөдөлмөрийн хэлтсээс Шүр зах болон зарим байгууллага дээр борлуулалтын цэг, лангуу гаргаж өгөх, түрээс, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр эдгээр иргэдийг дэмжих арга хэмжээ авах юм.Цаашдаа аливаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү авч байхыг аймгийн удирдлагын зүгээс чиглэл өгч байгаа юм
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15639
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих