Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд
Чойбалсан хотын захирагч П. Мөнхтөр цахим хуудсаараа дамжуулан нэгэн
цочирдом мэдээллийг бичсэн байна. Уг мэдээлэл нь "Шинэ
хөгжил" цогцолбор сургуулийн дэргэдэх хуучнаар сүүний үйлдвэрийн барилга
дотор нохой алж махыг нь шулж машиндан зарж байна гэсэн мэдээллийн дагуу газар
дээр нь очиж шалгалаа, иргэдийн мэдээллийн мөрөөр зохих арга хэмжээг авч
шийдвэрлэх болногэсэн байна. Үнэхээр ийм үйлдэл хийгдэж байсан нь
нотлогдвол хуулын хүрээндэрүүгийн
хуулийн 172.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллага, иргэн эрүүл ахуйн
шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд
хохирол учруулсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар
хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэдэг юм байна.
Тэгэхээр цөөхөн хэдэн монголчууд бид 60 гариу сая
малтай"магнаг болсон” малын махаа ч биш хаа хамаагүй тэнэж, олдсон
хог хаягдлаар өдөр, оройн "зоог” барьдаг нохойн махаар хооллож байна
гэлтэй. Цаашид иргэд бид сонор сэрэмжтэй байж ядаж нохойн махаа ялгаж сурах
хэрэгтэй болж байх шиг байна.Нохойн мах нь өнгө зүс, үнэр зэрэг гадаад
шинжээрээ малын махнаас ялгагддаггүй аж. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн
мэргэжлийн хяналтын газраас ялгах шинж тэмдгүүдийг олон нийтэд мэдээлж байна.
Тухайлбал, хонь, ямааны шулсан махыг бодвол нохой нь мөч богинотой, жижиг ястай
байдгаас мах нь биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг хэсэг тасархай байдаг
аж.
Мөн нохойн махыг чанах үед эвгүй, өвөрмөц үнэр
гарах ба шөлөнд хөвөх тос нь саран хэлбэртэй байдаг гэнэ шүү.
www.choibalsan.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15656
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих