
"Жинжиймаа” киногоороо олонд танигдсан алаг нүдэн Д.Ганцэцэг УДЭТ-ийн чадварлаг жүжигчдийн нэг байсан билээ. Тэрээр өдгөө "Хувьсал” продакшны уран бүтээлч болж МУГЖ У.Уранчимэг болон А.Ганчимэг нарын хамтаар уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Тэгвэл "Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг сэтгүүлч, тоймч Б.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригджээ.
Тэрээр энэ сарын 21-ний даваа гаригийн 21.00 цагт зөвхөн "С1”
телевизээр гарах "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох аж.Соёлын
тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг Улсын драмын эрдмийн театрт
ажиллаж байхдаа "Бооцоо”, "Надаар тоглосон хайр”, "Тэнгэрийн хүү”,
"Гамлет” зэрэг дэлхийн сонгодог болон монголын түүхэн жүжгүүдэд дүрээ
мөнхөлсөн. Тэрээр "Хувьсал” продакшнд уран бүтээлээ туурвихын сацуу кино
зохиол бичин дэлгэцийн бүтээл болгон өлгийдөн авч байсан юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих