Өнөөдөр Зэвсэгт хүчний 95 жилийн ойн өдөр. Энэ өдөр бүсгүйчүүд аав, ах, эрэгтэй дүү, хүү, хань ижил, хайртай залуу, нууц амраг залуудаа бэлэг бэлддэг. Эрэгтэй хүнд бэлэг авна гэдэг бол тийм ч амархан ажил биш гэдгийг бүсгүйчүүд сайн мэдэх байх. Бид энэ удаа бүсгүй таньд эрчүүдэд өгөөд хэрэггүй, тэдэнд таалагдаад байдаггүй хэдэн зүйлийг хэлж өгье.
1. Спортын тоног төхөөрөмж
Нөхөр чинь мэргэжлийн тамирчин биш л юм бол баахан туухайн цуглуулга өгөөд хэрэггүй юм байна. Эрчүүд өнгөн дээрээ юманд анхаараад байдаггүй ч цаагуураа аливаа зүйлд их нухацтай ханддаг ажээ. Иймэрхүү бэлэг нь эрчүүдэд их зүйл бодогдуулдаг ба эхнэрээ давхар санаатай ийм зүйл бэлэглэж байна гэж харддаг аж.
2. Зангиа
Яг үнэнийг хэлэхэд зангиа хамгийн муу бэлэг. Энэ бэлэг түүнийг чинь жаргалтай болгон гэж бодсоны ч хэрэггүй. Найз залуу чинь зангиа цуглуулдаггүй л юм бол. Гэхдээ эрчүүд зангиа цуглуулна гэдэг юу л бол. Зангиа бэлэглэж байна гэдэг албан ёсны шинжтэй байдаг ба зарим эрчүүдийн хувьд хувь хүнийхэн хэрэгт хөндлөнгөөс орж байгаа сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Эмэгтэй та дэлгүүр хэсэхдээ энэ тасгаас холхон яваарай гэж зөвлөе.
3.Жаахан хошин бэлэг
Эвтэйхэн шог зугаатай бэлэг өгөх нь мэдээж хөгжилтэй байдаг. Гэхдээ хосууд ийм бэлэг бэлэглэхдээ сайн бодоорой. Жишээ нь хормогч. Бэлэг гэдэг бол тухайн хүнээ өөрт чинь хичээн үнэтэй, хүндтэй хүн бэ гэдгийг тодруулсан бэлэг л хамгийн сайхан бэлэг болдог.
4. Бэлэг өгсөн нэр зүүх
Зүгээр нэг бэлэг өгсөн нэр зүүгээд явах нь цаад хүнээ сайн мэдэхгүйн шинж. Спортод дургүй хүнд спорт хэрэглэл, загасанд явах дургүй хүнд загасны уурга бэлэглэх нь цаад хүнээ гомдоох аюултай аж. Холын хамаатны ахдаа бэлэг өгөх ондоо хэрэг, харин насан туршдаа хамт байх хүндээ бол ийм бэлэг бэлэглэж болохгүй шүү бүсгүйчүүдээ.
5. Гоо сайхны бүтээгдэхүүн
Жил болгоны баяраар дэлгүүрийн лангуу бүрээр л ариун цэврийн болоод гоо сайхны барааны цуглуулга дүүрчихдэг. Тэгвэл ийм цуглуулга нөхөртөө өгөх бэлгэнд сонгосны хэрэггүй. Ийм төрлийн барааны ихэнх нь чанаргүй байдаг ба эрчүүдэд өгөх бэлэг огтхон ч биш.
6. Зөөлөн чихмэл тоглоом
Чихмэл баавгай өгнө гэж бодож яваа бол танд ганцхан зүйл хэлье. Наад бодлоо мартах хэрэгтэй. Энэ бол бэлэг биш.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих