Замын цагдаагийн газраас шинэ жолооч нарт дараах зөвлөгөөг өгч байна. Хэрэв та шинэ жолооч бол, таны эргэн тойронд шинэ жолооч бий бол энэ зөвлөгөөг сайтар уншаарай. Тэгээд хэрэгжүүлж эхлээрэй.
Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагүй байхаас илүү аюултай.
Айж, болгоомжлолгүй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний
5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ
жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж
эхэлдэг. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд
хурдаа нэмэх зэрэг үйлдэл хийж алддаг.
Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш том сургамж болох нь бий. Жолоо барих үедээ тайван байх хэрэгтэй. Ер нь шинэ жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн
сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна
гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагүй болно гэсэн үг биш.
Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагүй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу үйлдэл хийдэг. Үүнээс гадна зарим соёлгүй жолооч бүдүүлгээр дохиж зангах үед ч гэсэн юу ч болоогүй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч тэдний бүдүүлэг үйлдэлд тэдэн шиг хариу бүү өг. Мөн битгий хэрэлдээрэй.
Эгнээгээ барьж сур. Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгүйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ. Машин жолоодох үедээ хийх маневруудыг яаралгүй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа үйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв ашиглах ёстой шүү.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих