Шинэ цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол
цэргийн өдөрт зориулсан баярын хурал 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Хурлын үеэр салбар салбартаа
тэргүүлсэн алба хаагчдаа шагнаж урамшуулав. Мөн марш тактикийн тэмцээний
үеэр буудлагын тэмцээнд ПМ гар бууны төрөлд 1 дүгээр байр, СПД бууны
төрөлд 3 дугаар байр эзэлж нийт оноогоор 3 дугаар байранд орсон тус
албаны дарга, дэд хурандаа Э.Бямбадоржид Чойбалсан цэргийн хүрээний
командлагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч хурандаа
Ж.Өсөхбаяр хүрэл медаль, өргөмжлөл гардууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15679
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих