Эхнэр нөхөр, эсвэл хосууд нэг орон дээр унтахдаа нүүр нүүрээ харж, араас нь тэвэрч, харилцан тэврэлцэж, нуруугаа нийлүүлж гээд янз бүрээр унтаж хэвшсэн байдаг.
Тэгвэл хосуудын унтдаг байрлалаар нь хоорондын харилцаандаа хэр сэтгэл хангалуун байдгийг харуулсан судалгааг хийжээ. Нийт 1100 хүнийг хамарсан уг судалгааг сэтгэл мэдрэлийн эмч Самуэль Данкэлл ахалжээ. Судалгаагаар маш ойр зайнд унтдаг хосууд биесээсээ нэг метр хол зайнд унтдаг хосуудаас илүү аз жаргалтай байжээ.
Хосуудын 42 хувь нь нуруу нуруугаа харуулж унтдаг, 31 хувь нь нэг зүг рүү харж унтдаг гэсэн бол дөрвөн хувь нь бие бие рүүгээ харж унтдаг гэжээ. Мөн 34 хувь нь бие биедээ хүрч унтдаг, 12 хувь нь маш ойр унтдаг бол хоёр хувь нь нэг метрийн зайнд унтдаг байна.
Мөн тэрээр унтах байрлалаар нь хувь хүний зан чанарыг тодорхойлжээ.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд шиг байрлалаар унтдаг хүмүүс ямар нэгэн зүйлд байнга санаа зовнидог, шүүмжлэлд мэдрэмтгий байдаг гэнэ.
Харин эхийн хэвлийд байгаа ураг шиг хэрнээ хагас атийсан байрлалаар унтдаг хүмүүс буулт хийх чадвартай, амлалтандаа хүрдэг зан чанартай бол ихэвчлэн дээш харж унтдаг хүмүүс нээлттэй, өөртөө итгэлтэй, адал явдалд дуртай нэгэн байдаг гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих